Улаанбаатар-Дарханы шинэ замд 137 сая ам.доллар зарцуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 19



Монгол Улсын Засгийн газраас Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас санхүүжүүлэх “Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгохоор болов.

“Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг 2019 оны есдүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар соёрхон баталсан бөгөөд Улаанбаатар-Дархан чиглэлд нэмэлт хоёр эгнээ бүхий 202 км хатуу хучилттай зам шинээр барихаар Засгийн газар 2019 оны есдүгээр сарын 18-ны өдөр шийдвэрлэжээ. 137 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл нь 18 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа дөрвөн жил, жилийн хүү /хувьсагч хүү/ LIBOR+1% байх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.24.2) 2019 оны 11 сарын 19

давхар гүүрэн зам

0  |  0
Top