Өнгөрөгч жил эхэлсэн Дархан-Уул, Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай автозамын барилгын ажил улирлаас шалтгаалан зогсоод байсан билээ. Саяхан тус чиглэлийн замд ажиллах хүчин өмнөд хөршөөс ирэх ёстой ч коронавирусээс болон орж ирнэ, ирэхгүй гэсэн маргаан дагуулж байсан. Гэтэл сүүлийн үед зам барилгын ажил эхэлсэн тухай мэдээлэл цацагдах болов.
Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас энэ тухай тодруулахад, “Одоогийн байдлаар үндсэн замын ажил эхлээгүй. Үндсэн зам дээр БНХАУ-ын компаниуд ажиллаж байсан ч тэд коронавирустэй холбоотойгоор орж ирэх эсэх нь тодорхойгүй, энэ асуудлыг эцэслэн шийдээгүй. Харин дотоодын туслан гүйцэтгэгч компаниуд түр замаа засаж, тэмдэг тэмдэглэгээ хийн, орон нутгийн Тээврийн цагдаагийн газарт хүлээлгэн өгөхөөр болсон. Мөнхүү туслан гүйцэтгэгчид зам дагуу гүүр, хоолой гэх мэт далангийн ажлаа гүйцэтгэхээр ажиллаж байна” гэлээ.
Учир иймээс үндсэн замын ажлыг эхэлсэн гэх ташаа мэдээлэл цацагдсан бололтой. Тэгэхээр одоогийн байдлаар зам барилгын ажлыг гүйцэтгэх БНХАУ-ын компаниуд болзошгүй өвчинтэй холбоотойгоор орж ирэх эсэх нь тодорхой бус, Засгийн газар болон салбарын сайдын тушаал шийдвэр ч гараагүй. Харин дотоод туслан гүйцэтгэгч компаниуд өөрт оногдох ажлаа эхлүүлээд байгаа аж.
Сэтгэгдэл ( 4 )
сайд шиг сайдтай бол
нөгөө 105 хятадаа авчирч ажлыг нь хийлгээч ээ. Ерөнхий гүйцэтгэгч байхгүй бол мөнгө төгрөг нь туслан гүйцэтгэгдэд очихгүй ш дээ. Манайхан туйлшраад ”хятадуудыг авчрах гэж байна” гэж бөөн дуулиан үүсгэсэн. Миеэгомбын Энхболд хүртэл. Ерөнхий гүйцэтгэгчийн төлөөлөгчид бхгүй бол ажил явахгүй гэдгийг мэддэггүй, худлаа попорсон новш. Засгийн газар ч гэсэн юун аймхай юм бэ?
хятад инженерүүдээ бушуухан оруулж ирэхгүй бол наадах чинь явахгүй. Айгаад байх зүйлгүй. Эртээд оруулсан бол одоо зам шуударсан байх байлаа. Ард иргэд минь бүтээн байгуулалтад дээр улс төржих биш өөрсдийн амьдралаа бодоорой. Мөнгө, техник бүгд хятадаас ирэх гэрээтэй шүүдээ. Тамын тогооны үлгэрээ больчих. Нар буцлаа шүү.
Туслах замаа янзлахдаа хоёрдох урсгалын зам тавих маршрутаар хийвэл зүгээрээ. Чулуу асгаснаас дугуй цонхны шил их хагарч байна.