Дарханы замыг 2020 оны зургаадугаар сард дуусгахыг санууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 16

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Авто замын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр (2019.12.16) Төрийн ордонд зохион байгууллаа.

Сонсголын үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Дархан–Улаанбаатар чиглэлийн авто замын ажлын явцын талаар асуухад Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батболд “Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар замын ажил 2019 онд эхэлсэн. Гүйцэтгэгч компаниудтай холбоотойгоор хэрэгжилтийн явцад алдаа дутагдал гарсны улмаас төлөвлөсөн хугацаандаа дуусгах боломжгүй болсон. Гэрээнд зааснаар бол 2020 оны зургаадугаар сард ашиглалтад оруулах ёстой байсан. Харин Европын сэргээн босголтын банктай байгуулсан зээлийн гэрээг саяхан соёрхон баталсан. Гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын тендер зарлагдсан байгаа” хэмээн хариулт өгсөн юм.

Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Л.Болд нар хариуцлага, хяналтын тогтолцоо тодорхойгүй, зохион байгуулалт хангалтгүй байгаад шүүмжлэлтэй хандаад хойд чиглэлийн гол магистрал зам болох Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын асуудлыг түргэн шийдвэрлэж, 2020 оны зургаадугаар сар гэхэд ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг санууллаа.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.212.118.163) 2019 оны 12 сарын 17

Яг харагдаарай

0  |  0
бор(202.126.89.227) 2019 оны 12 сарын 22

Юу вэ тендер н л эхлэж байгаа юмуу ? Хахаха чингисийн монголчуудаа ичиж амьдар ядаж ерөнхийлөгчөөсөө аваад бүгд хулхи гарууд юу ч хийж чадахгүй ...ажил хий гэхээр мөнгө байхгүй гэнэ мөнгийг н өгөхөөр бид ажил хийж чадахгүй зөвхөн туслан гүйцэтгэж чадна ..хужаа нар хийж чадна бас цавчааны 5% хувийг н хэл амгүй бэлэн өгдөг гээд хужаа нартаа ажлаа өгөөд гүйцээ жинхэнэ усан тэнэг нусан таглаанууд сөнөөд үхэцгээ

1  |  1

Зочин(202.55.188.91) 2019 оны 12 сарын 16

Ягшдээ. Дараа жилийн 12 сард ашиглалтад өгвөл их юм.

0  |  0
Я (192.82.76.2) 2019 оны 12 сарын 16

тендер шал худлаа балай юмаа больчооч тендертэй ч иднэ тендергуй ч иднэ. тэрний оронд томхон чадалтай компанид огчвол харин хийчнэ шуу

0  |  0
Я (192.82.76.2) 2019 оны 12 сарын 16

тендер шал худлаа балай юмаа больчооч тендертэй ч иднэ тендергуй ч иднэ. тэрний оронд томхон чадалтай компанид огчвол харин хийчнэ шуу

0  |  0
kkk(109.252.83.54) 2019 оны 12 сарын 16

goridoogoo l

0  |  0
Я (192.82.76.2) 2019 оны 12 сарын 22

4 жижигхээн компанид огчихсоон 2020 онд дуусгаж чадахгуй гэдгийг чинь урьдчилаад хэлээд огье

1  |  1
Top