Швейцар улс өөрийн гэсэн үндэсний наадамтай. Тус наадамд дэлхийн өөр хаана ч байхгүй спортын төрлүүдээр өрсөлддөг. Гурван жилд нэг удаа явагддаг наадам бүстэй бөх, чулуу, далбаа шидэх гээд өвөрмөц тэмцээнүүдтэй.
Гадаад, дотоодын зочдын хамгийн үзэх дуртай төрөл бол швинген хэмээх бүстэй бөх. 1895 оноос эхлэн одоогийн дүрмээр явагдаж эхэлсэн. 1990-өөд оны үед хүмүүсийн сонирхлыг татахаа байж, телевизээр дамжуулахаа больсон байна. Гэвч 2010 оноос дахин мандаж, энэ жилийн наадмын төсөв нь 25 сая евро болж нэмэгджээ.
Наадмыг гурван өдрийн турш 300 мянган хүн үзэж сонирхон, 4 мянган сайн дурын ажилтан ажилласан байна. 20 мянган хүн задгай талбайд майхан барин хоногложээ.
Даавуу, хонь зэрэг шагналтай. Бөхийн тэмцээнд түрүүлсэн тамирчин бухаар шагнуулдаг нь хамгийн супер шагнал. Энэ жилийн шагнал нь Колин нэртэй бух байлаа.
Швинген бөхийн тухай 1517 оны “Люцерны тэмдэглэл” судар бичигт тэмдэглэгдсэн байдаг. Тэнд барьц авч байгаа бөхийн зураг байдаг ч яг швинген бөх гэдэг нь баталгаагүй.
Бүстэй бөхийг сүм хийдээс хориглож байсан тул хэд хэдэн удаа уналтын байдалд орсон. XIX зууны эхээр Францын эзэмшилд орсон үед дахин сэргэсэн гэж ярьдаг.
Чулуу шидэх тэмцээн хэд хэдэн төрөлтэй. Даллаж шидэхэд 20 кг, даллахгүй шидэхэд 40 кг, түлхэхэд 83.5 кг жинтэй чулуу хэрэглэгдэнэ. Хамгийн том чулуу нь “Уншпунен цайзын чулуу” гэсэн нэртэй.
Бөхчүүд модны үртэс дээр барилдана. Нэгнээ унагаах, эсвэл үртэс дээр өвдөглүүлэхэд ялна.
Туг шидэх бас нэгэн төрөл бий.
Бөхийн тэмцээнийг гурван засуул шүүн явуулдаг. Давсан бөх ялагдсан бөхийн хувцаснаас модны үртсийг цэвэрлэдэг уламжлалтай.
Энэ жилийн аварга бөх.
Сэтгэгдэл ( 0 )