Кавани Месси хоёр зодолдох дөхөв

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 19

Израилын Тель-Авив хотын “Блумфилд” цэнгэлдэхэд Уругвай, Аргентины шигшээ багуудын нөхөрсөг тоглолт болж өнгөрлөө. Гэвч тоглолт тун нөхөрсөг бус явагдаж, Уругвайн довтлогч Эдинсон Кавани Аргентины багийн од Лионель Месси нар золтой зодолдсонгүй.

Зарим хэвлэлд маргалдаж байгаа тэдний амны хөдөлгөөнийг Кавани “Зодолдчих уу” гэж хэлэхэд Месси “Тэгье, хэзээ ч яах вэ” гэж хариулж байгааг тайлан уншсан байна.
 


Мөргөлдөөнийг багийн андууд нь тасалсан бөгөөд “Барселона” багийн уругвай довтлогч Суарес Мессиг “тулааны талбар”-аас холдуулжээ.

Тоглолт 2:2 харьцаатай өндөрлөж, Уругвайн багаас Эдинсон Кавани, Луис Суарес, Аргентинаас Серхио Агуэро, Лионель Месси нар гоол оруулжээ.
 


Аргентин – Уругвай 2:2 (0:1, 2:1)

“Блумфилд”

Гоол:

0:1 – 34 Кавани, 1:1 – 63 Агуэро, 1:2 – 68 Суарес, 2:2 – 90, пенальти Месси.

Аргентин – Андрада, Пеццелья, Отаменди, Тальяфико, Саравия, Паредес (Гонсалес, 79), де Пауль (Родригес, 88), Акунья (Домингес, 68), Месси, Агуэро, Дибала (Мартинес, 76).

Уругвай – Кампанья, Коатес (Гонсалес, 17), Винья, Годин, Касерес, Вальверде (Бентанкур, 75), Весино, Лосано (Родригес, 88), Торрейра, Суарес, Кавани (Лаксальт, 56).

Шар хуудас: Кавани (39), Паредес (40), Весино (43), Годин (53), Гонсалес (90)
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Vagsd(77.218.246.71) 2019 оны 11 сарын 21

Aluulhana atiichaad

0  |  0
Vagsd(77.218.246.71) 2019 оны 11 сарын 21

Aluulhana atiichaad

0  |  0
7(49.0.130.132) 2019 оны 11 сарын 20

ene tagjaak dalchiga sda shuu\n

1  |  1
Top