Цасаа цэвэрлээгүй газрын үүдэнд халтирч, бэртвэл НЭХЭМЖЛЭЛ хүсэх эрхтэй

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 19



Цаг агаарын байдлаас шалтгаалан халтиргаа гулгаа нэмэгджээ. Үүнд зарим орон нутгийн удирдлагууд анхаарал хандуулж эхэлжээ. 

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 76 дугаар тогтоолоор баталсан “Тохижилт, цэвэрлэгээний талаар иргэд аж ахуйн нэгж, байгууллагаас дагаж мөрдөх журам”, аймгийн Засаг даргын 2018 оны албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, Дархан сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ойр орчмын 50 метр газрын цас цэвэрлэгээг хийх үүрэгтэй. 

Тиймээс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд цас цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж, явцын мэдээг цахимаар, хийсэн ажлын тайлангаа энэ сарын 21-ний дотор аймгийн Захирагчийн ажлын албанд нэгтгэн ирүүлэх шаардлагатайг сануулсан байна. 

Аж ахуйн нэгжүүд ойр орчмын 50 метр газрын цасаа цэвэрлээгүй тохиолдолд хариуцлага хүлээх ёстой. Тэгэхээр тухайн байгууллагын цэвэрлэж, арчлаагүй талбай гулгаанаас хүн гэмтвэл иргэний эмчилгээний зардал, олох байсан орлого зэрэг бүх нөхөн төлбөрийг тухайн аж ахуйн нэгж хариуцах юм байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top