Ронда Роузи зодог тайлж, ээж болно

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 19

Холимог тулааны UFC холбооны аварга асан, мэргэжлийн бөхийн WWE холбооны тамирчин Ронда Роузи зодог тайлснаа зарлалаа.
 


Ронда “Би ирээдүйн амьдралынхаа талаар чухал шийдвэр гаргалаа. Би зодог тайлж байна. Гайхалтай нь би спортод хийх ёстой бүх юмаа хийж дууссан мэт санагдаж байна. Би хүүхэдтэй болно” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Түүний нөхөр нь UFC холбооны хүнд жингийн аварга асан тулаанч Трэвис Браун билээ.

Ронда жүдо бөхөөр Бээжингийн олимпын хүрэл медальтайгаас гадна ДАШТ-ий мөнгө, Панамерикийн наадмын алтан медальтай.
 


Холимог тулааны UFC холбоонд 14 тулалдахдаа 12 ялж, 2 ялагдсан. 2014 онд мэргэжлийн бөхийн WWE холбоонд шилжсэн.

UFC-гийн Алдрын танхимд орсон анхны эмэгтэй тулаанч.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top