Жүжигчин, продюсер, найруулагч Жоди Фостер өнөөдөр 57 нас хүрч байна. Түүнд төрсөн өдрийн мэнд хүргэхийн зэрэгцээ амьдралынх нь тухай сонирхолтой баримтаас танилцуулъя.
Бяцхан “эсэргүү”
Фостер багаасаа зар сурталчилгаанд тоглодог байв. Удалгүй түүнд том аз тохиосон нь Уолт Диснейн студийн найруулагч нарын анхаарлыг татсан явдал байв. Дараа нь алдарт Мартин Скорсезе бяцхан охиныг ивээлдээ авчээ.
Жоди 11 настайдаа “Alice Doesn't Live Here Anymor” киноны гол дүрд тоглож, 13 настай байхдаа “Таксины жолооч” кинонд биеэ үнэлэгчийн дүрийг бүтээсэн юм. Энэ кино Венецийн кино наадмын тэргүүн байрын шагнал хүртэж, Жоди “Оскар”-ын шагналын шилдэг эмэгтэй жүжигчний шагналд нэр дэвшсэн ч авч чадаагүй билээ.
30 хүрэхээсээ өмнө хоёр “Оскар”
1988 онд Жоди “The Accused” кинонд гэмт хэргийн хохирогчийн дүрээр “Оскар” анх удаа авлаа. Түүний баатар хүчирхийлүүлсэн ч хэрэгтнүүд маш бага хэмжээний ял сонссоныг тэвчсэнгүй, өөрөө өшөөгөө авахаар шийддэг.
1992 онд “The Silence of the Lambs” киноны Холбооны мөрдөх товчооны ажилтны дүрээр хоёр дахь “Оскар”-аа авч, 30 нас хүрэхээсээ өмнө хос “Оскар”-тай болсон анхны эмэгтэй жүжигчин болсон юм.
Хамгийн ухаантай жүжигчин эмэгтэй
Жоди Фостер Холливудын хамгийн ухаантай эрхмүүдийн нэгт тооцогддог. Түүний IQ нь 132, утга зохиол, урлагийн хоёр дипломтой, франц хэлээр чөлөөтэй ярьдаг. Тэр олон кино найруулж, продюсероор ажилласан.
Галзуу шүтэн бишрэгчид
Холливудын од болгонд хачин сонин фэн бий. Гэвч тэд бүгд нийлээд Жодигийн фэн Жон Хинклигийн хаана нь ч хүрэхгүй. “Таксины жолооч” кинонд Фостерийн тоглохыг харсан Жон жүжигчний зүрх сэтгэлийг эзэмдэхээр шийджээ. Алдарт одын анхаарлыг татахгүй бол түүнийг анзаарахгүй. Ингээд Жон Хинкли 1981 оны гуравдугаар сарын 30-нд АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейганы амь насанд халдсан юм. Тэр зургаан удаа буудсан ч нэг нь л Ерөнхийлөгчийн хүзүүг шүргэжээ.
Мэдээж Жоди түүнийг мэддэг байсангүй. Жоди өөрийгөө хэрэгт ямар ч холбоогүй гэдгээ телевизээр зарлан мэдэгдэж байв. Хинкли сэтгэцийн өвчтэй нь тогтоогдож, мэдрэлийн эмнэлэгт 25 жил эмчлүүлээд 2016 оны зун гарсан. Түүнийг шүүхээс Рейган, Фостер нарын гэрбүлд ойртохыг хоригложээ.
Хувийн амьдрал
Жоди Фостер эрчүүдтэй нэр холбогдож байсан удаагүй. Алдарт жүжигчин залуучуудаас ч зайгаа барьдаг байв. 1991 онд тэр ижил хүйстнүүдийн эрхийн төлөө жагсаалд оролцож байлаа.
Жоди 1998 онд Чарльз, 2001 онд Кристофер хэмээх хоёр хүү төрүүлсэн ч хүүхдүүдийн эцгийн талаар хэн ч олж мэдэж чадаагүй юм.
Хүүхэд төрүүлснээсээ хойш тэр кинонд тоглох нь цөөрсөн.
“Гэрээсээ хол байх нь хэцүү байна. Нэг киноны зураг авалт дунджаар дөрвөн сар үргэлжилнэ, өмнө нь хэвлэлийн бага хурал, сурталчилгаа гээд нийт найман сар зарцуулдаг. Хүүхдүүдээ бараг харахгүй” гэж тэр ярьж байв.
Зургаан жилийн дараа л Жоди ижил хүйстэн гэдгээ зарласан юм. Тэр 1993 оноос продюсер бүсгүй Сидни Бернардтай амьдарч байгаад салсан. Дараа нь продюсер Синди Морт, дуучин Софи Хоукинс гэсэн бүсгүйчүүдтэй найзалсан.
2013 онд “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслол дээр Жоди шууд нэвтрүүлгээр ижил хүйстэн гэдгээ зарлан, цаашдаа энэ бүхнийг нууж явахгүй боллоо гэдэгтээ баярлаж байгаагаа илэрхийлж байлаа.
Фостер 2014 оны дөрөвдүгээр сард гэрэл зурагчин бүсгүй Александра Хедисонтой гэрлэж, хуримаа хийсэн билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 7 52 89 40 37