Арслангуудад халтай Кюүшюү башё

2019 оны 11 сарын 20

Мэргэжлийн сүмогийн Кюүшюү башё Японы Фүкүока хотод үргэлжлэн явагдаж байна. Башёг эхний 10 өдрийн байдлаар ганц унаатай их аварга Хакүхо тэргүүлж, хоёр унаатай шинэ комүсүби Асанояма, тус бүр гурван унаатай озэки Такакэйшёо, маэгашира Шёодай, Чиёомарү, Кагаяки нар  нэхэж явна.
 


Кюүшюү башё озэки нарын хувьд тун халтай өнгөрч байна. Гоэйдо эхний өдөр гэмтээд тэмцээнээс гарсан бол кадобан Такаясү мөн гэмтсэн. Гэхдээ хачирхалтай нь Такаясү дохёнд гарах ёслолд оролцсоныхоо дараа нурууны гэмтлээр тэмцээнийг орхисон.
 


Ирэх тэмцээнд тэр сэкивакэ цолонд бууна. Сүүлийн гурван башё дараалан хэн нэгэн озэки цолоо алдаж байна. Нагояд Такакэйшёо цолоо алдсан ч Намрын тэмцээнд эргүүлэн авч чадсан бол Точиношин Намрын тэмцээнд нь цолоо алдсан. Энэ башёд 10 давбал озэки цолоо буцаан авах байсан ч гэмтээд тэмцээнийг орхилоо. Тэдний оронд дэвшихээр зэхэж байсан Митакэүми 12 давахад озэки болно гэж байсан ч тав унаад 50 хувийн амжилтаа үзүүлж чадаагүй л байна.
 


Жюүрёод анх барилдаж байгаа Асашёорюүгийн авга дүү Хоошёорюү 5 давж, 5 унасан. Өчигдөр нутаг нэгт Миторюүд уналаа.

Макүшитад озэки асан Тэрүнофүжи өвдөг шороодолгүй тэргүүлсээр байна. Дахиад хоёр давахад жюүрёод дэвших боломжтой.   


КЮҮШЮҮ БАШЁ
 

Какүрюү гэмтэл

Ёкозүна

Хакүхо 9-1

Гоэйдо 0-2-8

Озэки

Такаясү 3-5-2

Такакэйшёо 7-3

Озэки

 

Митакэүми 5-5

Сэкивакэ

Точиношин 2-3-5

Аби 6-4

Комүсүби

Эндо 4-6

Хокүтофүжи 4-6

Комүсүби

Асанояма 8-2

Дайэйшёо 5-5

М-1

Окиноүми 4-6

Миёогирюү 4-6

М-2

Мэйсэй 5-5

Такарафүжи 4-6

М-3

Томоказэ 0-3-7

Тамаваши 5-5

М-4

Котоюүки 4-6

Аойяма 5-5

М-5

Рюүдэн 4-6

Ооношёо 5-5

М-6

Энхо 5-5

Цүрүгишёо 5-5

М-7

Котоэко 4-6

Шёохозан 6-4

М-8

Саданоүми 6-4

Котошёогикү 2-8

М-9

Ютакаяма 6-4

Шиманоүми 4-6

М-10

Шёодай 7-3

Ишиүра 5-5

М-11

Чиёотайрюү 6-4

Ичиножёо гэмтэл

М-12

Таканошёо 6-4

Чиёомарү 7-3

М-13

Кагаяки 7-3

Тэрүцүёоши 6-4

М-14

Нишикиги 3-7

Дайшёомарү 3-7

М-15

Дайшёохо 2-8

Вакатакакагэ 4-1-5

М-16

 

 

Монгол бөхчүүд

Жюүрёо

З-1 Азүмарюү С.Тодбилэг 6-4

Б-3 Чиёошёома Г.Мөнхсайхан 5-5

Б-5 Кирибаяма Б.Лхагвасүрэн 6-4

З-8 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 4-6

Б-9 Миторюү Б.Төрболд 8-2

Б-13 Хоошёорюү С.Бямбасүрэн 5-5

Макүшита

З-3 Сакигакэ Я.Баттүшиг 4-1

Б-6 Сэйро А.Өнөболд 1-4

З-8 Араваши Э.Дөлгөөн гэмтэл

Б-10 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 5-0

Б-11 Кёкүсоотэн Э.Энхманлай 2-3

3-22 Гоочёозан Д.Ууганбаатар 3-2

З-28 Роога А.Амарсанаа 4-1

З-29 Саданохикари Д.Наранцогт 1-4

З-31 Кагамио Б.Нанжид 2-3

Санданмэ

З-6 Ёошёояма Б.Анхбаяр 1-4

Б-43 Дайтэнма Н.Чинзориг 2-3

Жонидан

З-56 Хокүтэнкай Г.Сүхбат 5-0

Маэзүмо

Дэванорюү Т.Тэмүүлэн 3-0

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top