Нийслэлийн Сүхбаатар дүүргийн III хороо, “Цамхаг” хотхоны 12 давхраас өчигдөр /2019.11.19/ 14 настай охин унаж, амиа алдсан хэрэг гарчээ.
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс “Орон сууцны 12 давхрын цонхноос хүүхэд унах гэж байна” гэсэн дуудлагыг 16:03 цагт хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 16:12 цагт очиход Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч 14 настай А нь “Цамхаг” хотхоны 12 давхраас “Наран” их дэлгүүрийн өргөтгөлийн хоёрдугаар давхар дээр унасан байжээ.
Аврах ангийн алба хаагчид охиныг дамнуурга, аврах олс ашиглан буулгаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. А нь эмнэлэгт хүргэгдэх замдаа нас баржээ. Охиныг өндрөөс унасан шалтгааныг тогтоохоор хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байна.
Сэтгэгдэл ( 4 )
13 davhras 14 nastai ohin
14nastai ymuu 16 ymuu garchihtaigaa zuruud bgaa ym shuu
16 настай охин 12 давхраас унаж амиа алджээ гэж гарчиглавал дээр. Хүн гэдгийг ямагт 1-рт тавь
Ум ма ни бад мэ хум. 16 хан нас хайран охин.