Чөлөөт бөх, сонгомол барилдааны “Москва” ГранПри, “АЛРОСА” цомын тэмцээн энэ сарын 29-30-нд Москва хотноо явагдана. Тэмцээний хоёр дахь өдөр ОХУ-ын шигшээ баг Дэлхийн шигшээтэй халз барилдах юм.
ОХУ-ын Спортын бөхийн холбооны тэргүүлэгч Георгий Брюсов “Оны сүүлээр болдог Москва хотын Гран При тэмцээн дэлхийн бөхийн ертөнцийн анхаарлыг татдаг болоод удаж байна. Бид энэ удаагийн тэмцээнээ шинэ маягаар явуулах болно. Эхний өдөр сонгомол, чөлөөт бөхийн олимпын жингүүдийн барилдаантай. Жин болгон өөр өөр системээр явагдана. Мөн тухайн жингийн хоёр шилдэг бөхийн халз барилдаан, эртний өрсөлдөгчдийн халз тулааныг зохион байгуулна. Олимп, ДАШТ-ий шагналтнууд, энэ олимпын циклийн тэргүүлэгчдийг урьж оруулах юм. 30-нд сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ОХУ-ын шигшээ баг Дэлхийн шигшээтэй барилдана. Бидний судалгаагаар ийм хурц, сонирхолтой тэмцээнийг бөх сонирхогчид хүсэн хүлээж байгаа нь гарсан. Манай тэмцээн дэлхийн бөхийн цаашдын хөгжлийг харуулах болно” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 4 )
дэлхийн шигшээд орос тамирчид өөрөсдөө ордоггүй юм уу
Orosiin bag hamgiin sain ue deeree yavj bh shig bn da 57,74,97 ene 3 jind l lav yamarch asuudalgui 65 ursuldugch ihtei hetsuu, 86-d hen iranii buh 100-d bl ugaasa gurj turk 2-n ali neg ni
Үхсэн худлаа, дандаа жул жул формгүй юмнууд дуудаад тэрийгээ ялж харуулдаг
Воооооов. Оросын шигшээ ч аугаа л даа. Өөр ямар ч улсын шигшээ баг дэлхийн шигшээтэй халз барилдах хэмжээнд биш