Эртний эд зүйлс хил давуулахыг завдсан хятад иргэдийг баривчиллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 20

Цагдаагийн алба хаагчид нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс БНХАУ-ын хоёр иргэнийг саатуулжээ.

Монгол Улсад аялал жуулчлалын гэрээгээр орж ирсэн Хятадын иргэн 40-45 насны хоёр эрэгтэй барилгын ажил хийх явцдаа вааран савтай, алтан шар өнгөтэй бурхан, ембүү эртний цаасан болон гуулин зоос мөн хятад ханзаар бичсэн гэрээслэл зэрэг эд зүйлс олж, дээрх зүйлсийг БНХАУ руу хууль бусаар гаргахаар бэлтгэсэн байжээ.

Мэдээллийн мөрөөр албаныхан шалгалтын ажиллагаа явуулж, сэжигтэй этгээдүүдийг Баянгол нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан байна.

Сэжигтэй этгээдүүдээс  хураан авсан эд зүйлс нь цагаан тугалга, зэс, төмөр, цайрын орцтой эд зүйл болох нь шинжилгээгээр тогтоогдоод байгаа аж. Хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top