Озэки асан Тэрүнофүжи Кюүшюүд макүшитагийн баруун жигүүрийн 10-аас барилдаж байгаа.
Өнөөдөр /2019.11.20/ Тэрүнофүжи макүшитагийн 45 дахь бөх Хирадоүмиг давж, зургаа дахь даваагаа авлаа. Жонидан хүртэл унасан банцүкэгээ макүшитагийн 10 хүртэл ахиулсан тэрбээр хоёр өвдөгний хүнд гэмтэл бүрэн эдгээгүй, байнга боож байгаа ч барилдааны мэдрэмж нь бага багаар сэргэсээр байна. Тэрүнофүжи долоо давахад жюүрёод буцан орно.
Тэрүнофүжи адилхан 6 даваатай байгаа макүшитагийн 51 дэх бөх Цүшиманадатай Баасан гарагт барилдах болно.
Монгол бөхчүүд
Макүүчи
Ёкозүна Хакүхо 9-1
Ёкозүна Какүрюү гэмтэл
Маэагашира Тамаваши 6-5
Ичиножёо гэмтэл
Дайшёохо 2-9
Жюүрёо
З-1 Азүмарюү С.Тодбилэг 7-4
Б-3 Чиёошёома Г.Мөнхсайхан 6-5
Б-5 Кирибаяма Б.Лхагвасүрэн 7-4
З-8 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 5-6
Б-9 Миторюү Б.Төрболд 8-3
Б-13 Хоошёорюү С.Бямбасүрэн 6-5
Макүшита
З-3 Сакигакэ Я.Баттүшиг 4-2
Б-6 Сэйро А.Өнөболд 2-4
З-8 Араваши Э.Дөлгөөн гэмтэл
Б-10 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 6-0
Б-11 Кёкүсоотэн Э.Энхманлай 2-3
3-22 Гоочёозан Д.Ууганбаатар 4-2
З-28 Роога А.Амарсанаа 4-2
З-29 Саданохикари Д.Наранцогт 1-4
З-31 Кагамио Б.Нанжид 3-3
Санданмэ
З-6 Ёошёояма Б.Анхбаяр 1-4
Б-43 Дайтэнма Н.Чинзориг 2-3
Жонидан
З-56 Хокүтэнкай Г.Сүхбат 6-0
Сэтгэгдэл ( 4 )
ГАНэрдэнэ хичээж байгаад ДЭЭД зиндаанд гараарай. САЙН байна.
Yagaad yunii erliiz gej uul ni manai nutgiin l huuhed ymsan
gan-erdene sugaa delgeed ordog heveeree bna.iim baival deeshee yavah hetsuu dee
E rliizuud hol yavahgui