Инстаграмд хамгийн их орлоготой орос одод

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 21

Америкийн “Forbes” сэтгүүлийн газраас инстграмд хамгийн их орлоготой орос оддын жагсаалтыг гаргажээ. Эхний байрыг сэтгүүлч, улстөрч Ксения Собчак эзэлсэн байна. Собчак Instagram хуудсаараа жилд 102 сая рублийн орлоготой ажилладаг гэнэ.

Ксения Собчак

Орлого: $1,6 сая

Хаяг: xenia_sobchak

Телевизийн хөтлөгч, YouTube-д өөрийн шоутай.  Супер телевизийн сувгийн ерөнхий продюсер, Өөрчлөлтийн намын Улс төрийн товчооны гишүүн.

Регина Тодоренко

Орлого: $0,86 сая

Хаяг: reginatodorenko

“Орел и Решка” нэвтрүүлгээр олны танил болсон бүсгүй. Инста хуудсаараа гоо сайхны бараа, брэнд хувцас сурталчилдаг.

Ольга Бузова

Орлого: $0,86 сая

Хаяг: buzova86

Дуучин Ольга Бузова “Дом 2” шоуны хөтлөгчийн ажлаар гараагаа эхэлж байсан. Одоо тэр ресторантай бизнес эрхлэгч, ном бичдэг зохиолч болжээ. BuzCoin гэдэг өөрийн нэрийн криптовалют гаргахаар зэхэж байгаа.

Алан Енилеев

Орлого: $0,85 сая

Хаяг: alan_enileev

Блогчин, NeedFor Speed тоглоомын дэлхийн аварга. Алан Енилеев YouTube, Instagram хуудсаараа үнэтэй, ховор машины зураг оруулж, алдаршсан байна.

Полина Гагарина

Орлого: $0,77 сая

Хаяг: gagara1987

Дуучин Полина Гагарина Ерөнхийлөгч В.Путины соёл, урлагийн зөвлөхийн албан тушаалтай.

Елена Темникова

Орлого: $0,76 сая

Хаяг: lenatemnikovaofficial

“Serebro” хамтлагийн дуучин асан энэ бүсгүй одоо ганцаараа уран бүтээлээ туурвиж байгаа.

Хабиб Нурмагомедов

Орлого: $0,57 сая

Хаяг: khabib_nurmagomedov

UFC холбооны хөнгөн жингийн аварга тулаанч.

Анна Хилькевич

Орлого: $0,57 сая

Хаяг: annakhilkevich

“Универ. Новая общага”, “СашаТаня” киноны од.

Яна Рудковская

Орлого: $0,56 сая

Хаяг: rudkovskayaofficial

Уран гулгалтын од Евгения Плющенкогийн гэргий, дуучин Дима Биланы хамтрагч.

Дарья Клюкина

Орлого: $0,56 сая

Хаяг: klyukina_d

ТНТ сувгийн “Холостяк” реалити-шоугаар нэрд гарсан модель.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top