СЭЛЭНГЭ: Онгоц буулгах бэлтгэл ажлыг хангаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 22

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаны дарга Э.Энхзориг тэргүүтэй ажлыг хэсгийг хүлээн авч уулзлаа.

Бага оврын агаарын хөлгийг Сэлэнгэ аймгийн төвд буулгах, түүнтэй холбоотой асуудалд санал солилцсон байна.

Аймгийн зүгээс бага оврын агаарын хөлгийн буух талбайг ПСМК-д сонгосныг иргэний нисэхийн төлөөлөл, “Сэлэнгэ АЗЗА” ОНӨААТҮГ, Газрын албаны холбогдох хүмүүсийн хамт үзэж, заавар зөвлөгөөг өгснөөр зам талбайг тэгшилж засах ажлыг хийхээр болжээ. 

Улаанбаатар-Дарханы чиглэлийн замын ажил дуусаагүй байгаа энэ цаг үед энэхүү бага оврын агаарын хөлөг нь яарч сандарсан иргэдэд цаг зав хэмнэх ач холбогдолтой юм.

"Эхний ээлжинд хөөрч, буух талбайн асуудлаа шийднэ. Үнэ тарифын асуудал яригдах болоогүй байна гэж" ИНЕГ-ын ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаны дарга Э.Энхзориг хэллээ. Талууд ирэх арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн төвд бага оврын агаарын хөлөг буулгахаар төлөвлөж байгаа ажээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
муур(103.111.68.3) 2019 оны 11 сарын 22

Нисэхийн дарга нар ид хүйтэн болчихоод байхад цемент цутгаж барилга бариад байх юм.Ингэж нүглийн нүдийг гурилааар хуурч болох уу,Гүрэн дээд сургуульд мөнгө угаасан асуудал нь ямар шатанд явж байна вэ?

0  |  0
Top