“ЖИ ТАЙМ”-ын хэргийг шалгаж дууслаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 22

Хоёр жилийн хугацаанд 12.000 иргэнд 22 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Жи тайм” сүлжээний хэргийг Мөрдөн байцаах албанаас шалгаж дуусжээ. Улмаар хэргийг хянуулахаар прокурорт шилжүүлэхээр болсон байна.

Уг хэрэгт, Казахстан улсын иргэн М.Маратыг холбогдуулан шалгаж байсан ба тэрбээр мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан учир интерполын чиглэлд болон эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй орнууд руу хүсэлт гарган шалгуулж байгаа ч одоогоор үр дүнд хүрээгүй байна.

Дээрх хэргээс үүдэн 11.734 иргэн хохирсон бөгөөд эдгээр иргэдээс тайлбар мэдүүлэг авч дууссан учир ийнхүү хавтаст хэргийг шилжүүлж байгаа аж. Одоогоор хэрэгтэй холбоотойгоор 6.9 тэрбум төгрөг, 400 сая төгрөгийн үнэ бүхий автомашин, гурван тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хохирогчдын хохирлыг барагдуулах зорилгоор битүүмжлээд байгаа. Дээрх битүүмжилсэн эд зүйлсийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэх талаар дүүргийн шүүх, улсын Дээд шүүх, нийслэлийн прокурорын газар болон Улсын ерөнхий прокурор руу санал хүргүүлжээ. Хүнийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад битүүмжлэгдсэн хөрөнгийг хохирогч нарт олгох эрх зүйн орчин бүрдээгүй учраас холбогдох журамд өөрчлөлт оруулж байж хохирлыг барагдуулах боломж бүрдэнэ гэдгийг албаныхан хэлж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(87.168.36.175) 2019 оны 12 сарын 19

Sain baitsgaanuu.Bi neg shine shuljee bii biolgoj baigaa ymaa.1hun ardaa 50n hun daguulaj ajiluul tolgoi hund ni sariin 50 myngan Dollaraar tsalinjuulna.Mun 50 hun ardaa 50 -50n hun daguuluul daguulsan hun bur sariin 50 myngan Dollaraar tsalinjin.Manai Ajiliin Offes Saaral ordnii 1 dabhart ajilaj bna

1  |  0
Зочин(202.179.25.209) 2019 оны 11 сарын 22

Стенпорд юу болсон бол?( сүлжээ)

0  |  0
Top