Лео Санта Крус Гэри Расселийг халз тулаанд дуудлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 24

Мексикийн боксчин Лео Санта Крус өчигдөр /2019.11.23/ Лас-Вегаст болсон тулаанаар WBA холбооны хөнгөн жингийн аварга боллоо. Крус дөрвөн жинд дэлхийн аварга болж байгаа нь энэ бөгөөд Мигель Флоресийг 115-112, 117-110, 117-110 шүүгчдийн саналаар ялсан байна.

Мигель наймдугаар үед зуурсан гэж торгуулсан бол аравдугаар үед Санта Крусыг мөргөж, хөмсгийг нь задалсан ажээ.

Хүнд тулаанд ялсныхаа дараа Лео Санта Крус 2020 онд том тулаан хийх хүсэлтэй байгаагаа хэлж, хагас хөнгөн жингийн дэлхийн аварга Гэри Рассель, хөнгөн жингийн дэлхийн аварга асан Жервонта Дэвис нарыг нэр цохон, тулаанд дуудсан байна.

Гэри Рассель ирэх нэгдүгээр сард манай боксчин Н.Төгсцогттой WBC холбооны бүсээ хамгаалах тулаан хийх гэж байгаа билээ.

57.2 КГ ЖИНГИЙН АВАРГУУД

WBA - Лео Санта Крус (36-1-1, 19 KO), Мексик

WBC - Гэри Рассель (30-1-0, 18 KO), АНУ

IBF - Жош Уоррингтон (29-0-0, 6 KO), Их Британи

WBO - Оскар Вальдес (26-0-0, 20 KO), Мексик

IBO – Н.Төгсцогт (11-0-0, 9 KO), Монгол

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top