Бөхчүүдийн допингийн шинжилгээтэй холбоотойгоор ХОЁР ЭМЧИЙГ шалгаж эхэлжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 02

Авлигатай тэмцэх газраас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлага бүхий зарим хүмүүст хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар бид өмнө мэдээлж байсан. 

Тодруулбал, АТГ нэр бүхий бөхчүүдийн гомдлоор Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн төрөлд тав болон түүнээс дээш давж шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьц авах ажлын хэсэгт ажиллаж байсан албан тушаалтнууд шинжилгээний сорьцыг өөрчлөх, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тараах замаар албаны үүрэг, эрх мэдлээ урвуулан их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. 

Сүүлийн 10 жилийн байдлаар буюу 2009-2019 оны наадамд шөвгөрсөн 192 бөх (Давхардсан тоогоор) байгаа аж. Давхардалгүйгээр улсын цолтой нийт 109 бөхийг энэхүү хэрэгт холбогдуулан шалгаж, тэдний допингийн шинжилгээний хариуг Дэлхийн допингийн эсрэг төвийн БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээтэй харьцуулан шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Шалгалтын явцад, бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн ба шинжилгээний хариуг сольж өгснийхөө төлөө авлига авсан байж болзошгүй хоёр эмчийг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байна.



СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН БӨХЧҮҮДИЙН ХАР ЖАГСААЛТ
 

(Эх сурвалж: www.antidoping.mn)
 

Хууль, хяналтын байгууллагын мэдээлснээр бол сүүлийн 10 жилийн хугацаан дахь допингийн шинжилгээ өгсөн, авсан асуудлыг судална гэхээр багагүй хугацаа шаардагдах бололтой. Допингийн эсрэг үндэсний төвийн албан ёсны мэдээллээр бол 2002 оноос хойшхи хугацаанд дараах 28 бөх допингийн эсрэг зөрчил гаргаж, ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээж байжээ. 
 

1.  2002 он: А.Сүхбат /анаболик стероид/

2.  2003 он: Д.Батбаяр /анаболик стероид/

3.  2004 он: Д.Мягмарсүрэн /анаболик стероид/

4.  2004 он: Г.Ганхуяг /анаболик стероид/

5.  2006 он: Д.Рагчаа /анаболик стероид/

6.  2006 он: Г.Эрхэмбаяр /анаболик стероид/

7.  2009 он: Ц.Сумъяабэйс /анаболик стероид/

8.  2009 он: Б.Соронзонболд /дексаметазон/

9.  2011 он: Г.Алтангэрэл /анаболик стероид/

10. 2011 он: Ц.Цогбаяр /анаболик стероид/

11. 2012 он: Х.Мөнхбаатар /анаболик стероид/

12. 2012 он: Б.Сугаржаргал /анаболик стероид/

13. 2014 он: Б.Суманчулуун /анаболик стероид/

14. 2014 он: Н.Адъяабат /анаболик стероид/

15. 2016 он: Б.Баатарцол

16. 2016 он: Б.Ганзориг

17. 2017 он: Ө.Бат-Орших

18. 2017 он: Б.Пүрэвсайхан

19. 2017 он: Э.Даш

20. 2017 он: Б.Номиндалай

21. 2017 он: С.Майнбар

22. 2018 он: Б.Соронзонболд

23. 2018 он: Б.Гончигтавхай

24. 2018 он: Н.Ганбаатар

25. 2018 он: А.Цацабшир

26. 2018 он: Ц.Бямба-Очир

27. 2019 он: Э.Оюунболд

28. 2019 он: Д.Цэрэнтогтох

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мөнх-эрдэнэ(66.181.189.16) 2020 оны 01 сарын 14

Допингийн гавъяа Насанбат НО-ТОЙ нөхөрдөө сайн шалгах хэрэгтэй

0  |  0
Дорж(66.181.182.39) 2019 оны 12 сарын 05

Тэр жил Хар аваргын хүргэн болоод хадам аавдаа хайр зарлаад байсан жижиг Сүхбат аас гармааргүй их хүч гарч Бат-Эрдэнэ аврагын гарыг өвдгөөрөө халж бэртээж байсныг санаж байна. Тэгэхэд допинг хэрэглэсэн байсан нь шинжилгээгээр нотлогдож нэг шуугмар болсноо нам дарагдаж билээ. Дараа нь хэрэг бишдээд бие ч үгүй турмар аядаад арга буюу зодог тайлах нэрээр мултарч аврага цолоо өгөлгүй салсандаа хөөрхий. Учир мэдэхгүй залуу хүнд допинг гээчийг өгч туршилт хийж байсан Хар аврага багшдаа их гомдсон байж таараа зодог тайлах үеэрээ гомдлоо илэрхийлж зүүн өвдөгийг нь түшиж их уйлж харуусаж харагдсан.

1  |  0
Dorj(66.181.182.39) 2019 оны 12 сарын 05

Эмч нар хэдэн халтар мөнгөний төлөө ийм муухай хуйвалдаанд оролцох ч гэж дээ. Арай итгэмээргүй юм. Залуу аврагыг харлуулах том хуйвалдаан болсон гэдэг нь тодорхой юм байна. Монголын нийгэмд Үнэн гэж байна уу таминээ

1  |  0
хаха(64.119.25.59) 2019 оны 12 сарын 05

Засс, АТГ бөхчүүдын асуудалд арай хожуу оролцож эхэлбүү дээ, Оюунбодод дээр л ажиллаж эхлэх гэж, за яахав ерөөсөө түрүү бөхөөс допинг илэрвэл хэрэгсэхгүй болгон гээд Оюунболдын гэх нэртэй журам гаргавал ямарав дээ, эсвэл Оюунбодоос допингийн шинжилгээ авахгүй байж болно гэдэг ч юмуу?

1  |  1
Б.Алтангэрэл.(202.21.108.186) 2019 оны 12 сарын 05

Яс юман дээр коюенээс ч гэсэн гардаг юм.

1  |  0
Зочин(103.26.193.185) 2019 оны 12 сарын 02

Ийм асуудал яригдаад байдаг байсан шүү дээ.ж-улсын баяр дөхөөд ирэхээр жудочдын шээс үнэ хүрдэг гээд л явган яриа байдаг.Обо өөрөө ч ярьсан шүү дээ чамаас допинг илэрнэ шүү дээ гээд заналхийсэн гээд л..

0  |  0
Miigaa (202.55.188.93) 2019 оны 12 сарын 02

Iim zvil hiigeed hend ashigtai gej oilgohgvi yum bna

0  |  0
Irgen(202.126.89.188) 2019 оны 12 сарын 04

Oyunbold bol bogsooroo gartal chihsen n dulii hund haragdaj, sohor hund temtregdej medregdheer baisan shoo ... gej

3  |  4
hen ch itgehgyi zuil(195.220.106.79) 2019 оны 12 сарын 03

Oyunbold sergees heregleh zindaanii beh bis ee!!!ta nar bitgii chalch?...gelgen tolgoinyyd aa!!

2  |  0
ЗОЧИН(122.201.21.191) 2019 оны 12 сарын 03

Б СҮХБАТ СҮҮЛДЭЭ ЯМАР Ч ЧАЛХГҮЙ БОЛСНЫГ ҮЕИЙН БӨХЧҮҮД БҮГД ГЭРЧИЛНЭ !!!

1  |  1
Б.БАТЭРДЭНЭ(122.201.21.191) 2019 оны 12 сарын 05

ХОЛЬЖ СОЛЬДОГ БОЛОМЖТОЙ ЮМАА ГЭЖ БОДОХОД СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН БӨХЧҮҮД ЦАРАЙЛСАН ӨӨХӨН БӨМБӨГНҮҮДИЙН ШЭЭСИЙГ СОЛЬЖ МӨНГӨ АВЧИХСАН БАЙГАА !!! ОЮУНБОЛД ХЭРЭГЛЭСЭН ҮҮ ?ХЭРЭГЛЭСЭН !

3  |  2
Зочин(192.82.65.120) 2019 оны 12 сарын 05

Аваргаар эхэлж аваргаар дуусах юм байна даа.\n

1  |  0
irgen(66.181.161.91) 2019 оны 12 сарын 02

awilga ugsn buh bolon emchtei in hamt hariutslaga huleelge

1  |  0
zochin(103.229.123.194) 2019 оны 12 сарын 02

manaykhan mungunii tuluu tolgoygoo ch ugukhuus butsakhguy shunaltay , iim yum khiisen baykh magadlal mash undur shuu , sayn shalgakh kheregtey ,

0  |  0
Үнэн(99.203.201.198) 2019 оны 12 сарын 05

Аргагүй л аварга нь тэргүүлжээ.. Зүгээр л хар

5  |  0
Top