Монгол Улсын хилээр их хэмжээний хар тамхи нэвтрүүлж, бусдад худалдсан гэх хэргээр саатуулагдан шалгагдаж буй Нигерийн иргэдийг шүүх хурал өнөөдөр болох тов гараад байсан ч уг хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Тодруулбал, А.О.Азеез нарын хэргийн талаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адекола Олавасен Азеез, Анози Дарлингтон Дон, У.Ариунзул нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, Гэмт буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 2-ны өдөр хийхээр болоод байсан. Гэвч уг хуралд орох байсан шүүгч дөрвөн өдрийн өмнө эхэлсэн М.Болортуяа, Д.Баярсайхан нарын хуралд бүрэлдэхүүн орж байгаа учир ийнхүү хойшилсон байна.
Сэтгэгдэл ( 0 )