557698 иргэний өргөдлийн 98 хувийг шийдвэрлэжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 03

Засгийн газар, яам, агентлаг,  аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд  2019 оны гуравдугаар улиралд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан, мэдээг нэгтгэн танилцуулж байна.

2019 оны гуравдугаар улиралд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 569209 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 557698 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь 98 хувийн үзүүлэлттэй байна. Мөн 8590 өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлж, 3080 өргөдлийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэжээ.

Нийгмийн халамж, цалин хөлс, газрын харилцаа, орон сууц, санхүүгийн дэмжлэг хүссэн асуудлаар гаргасан өргөдөл гомдлын тоо буураагүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top