ГИХГ: Хятад иргэдийн паспортыг хасалт хийлгэхээр хил нэвтрүүлжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

БНХАУ-ын иргэдийн их хэмжээний паспорт хил нэвтэрсэн асуудлыг шалгахад, Монгол Улсад түр оршин суух зөвшөөрлөө хасуулах зорилготой байжээ.

Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

Тодруулбал, "Чингис хаан" нисэх онгоцны буудалд 2019.12.04-нд БНХАУ-ын иргэн Е нь их хэмжээний Хятад иргэдийн паспортыг хил давуулахыг завдсан үйлдлийг илрүүлсэн тухай Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн.

Тэгвэл шалгалтын хүрээнд, тэдгээр паспортын эзэд нь “Тавантолгой шин” ХХК-ийн шугамаар энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр зөвшөөрөл авсан байна. Энэ хугацаандаа буцаж ирэхгүйгээр бүр мөсөн нутаг буцсан тул хүлээсэн үүргийнхээ хүрээнд паспортдоо "хасав" тэмдэглэгээ хийлгэж, оршин суух зөвшөөрлийг нь хураалгахаар ийнхүү хилээр оруулж ирснийг нь тогтоосон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
songogch(122.201.28.8) 2019 оны 12 сарын 06

dampuu deer ni yamar ch setgelgvi hooronodiin uyaldaa holboogvi iim yalzarsan turiin baiguullaguudiin vil ajillagaa 1 iimerhvv bgaa

0  |  0
Top