Энэ сарын 7-8-нд ОХУ-ын Хойд Осетийн Владикавказад чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Аланы” олон улсын тэмцээн болно. Гурав дахь удаагийн тус тэмцээнд 25 орны бөх зодоглохоор мэдүүлгээ өгчээ.
"Аланы-2019" тэмцээнд АНУ-ын олимпын аварга Кайл Снайдер болон олимпын медальт Ихтиор Наврузов, Магомед Ибрагимов (Узбекистан), Селим Яшаш (Турк), дэлхийн гурван удаагийн аварга Гено Петриашвили (Гүрж) нар барилдана.
Бүх жингийн урьдчилсан барилдаан орон нутгийн цагаар 10 цагт эхэлж, 18 цагт хагас шигшээ барилдаанууд явагдана. Харин 8-ны өдрийн 13 цагаас медалийн төлөөх барилдаан эхлэх юм.
Монголын шигшээ баг
57 кг - Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ З.Занабазар, спортын мастер Б.Мөнх-Эрдэнэ
65 кг - ОУХМ Т.Тулга
70 кг - Спортын мастер А.Эрдэнэсайхан
74 кг - ОУХМ Б.Бат-Эрдэнэ, З.Сумъяабазар
125 кг - ОУХМ М.Лхагвагэрэл
Тэмцээний шагналын сан 100 мянган ам.доллар бөгөөд аваргууд 5000, мөнгөн медальт бөх 2000, хүрэл медаль хүртсэн бөхчүүд 1000 ам.долларын шагнал хүртэх юм. Мөн тэмцээнд түрүүлсэн бөхчүүдийн дасгалжуулагч нарт 1000 ам.долларын шагнал өгнө.
Сэтгэгдэл ( 0 )