Ерөнхий сайд Абэ Хаккакү оякатаг хоолонд урьжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

Японы сүмо бөхийн холбооны тэргүүн Хаккакү энэ сарын 5-нд Ерөнхий сайд Шинзо Абэтэй хамт хоолонд орсноо сэтгүүлчдэд дэлгэлээ.

Хаккакү ояката аравдугаар сарын 2-нд Ерөнхий сайдтай уулзах үед Шинзо Абэ “Тавдугаар сарын тэмцээнийг үзэж сонирхсон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп их баярлаж байсан. Сүмогийн холбоонд талархаж байгаагаа илэрхийлье” гээд зоогонд урьсан гэнэ.



Ингээд урилга ёсоор өчигдөр /2019.12.05/ хамт хоолонд ороход Ерөнхий сайд Шинзо Абэ “Ирэх жилийн олимпоор Сүмогийн ордонд боксын тэмцээн явагдах болно. Улс эх орны нэр хүндийн хэрэг тул сайн бэлтгэж, алдаа дутагдалгүй зохион байгуулахад туслаарай” гэж хүссэн гэнэ.

Хариуд нь Хаккакү ояката нэгдүгээр сарын башёд түрүүлсэн бөхөд Ерөнхий сайдын нэрэмжит цомыг өөрийн биеэр гардуулахыг хүссэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top