“Кисэносато Цом” хойшлогдлоо

2019 оны 12 сарын 06

Их аварга Хакүхогийн зохион байгуулдаг “Хакүхо Цом” тэмцээн одоо олон улсын тэмцээн болон өргөжсөн билээ.
 


Ёкозүна асан Кисэносато манай их аваргын нэгэн адил өөрийн нэрэмжит тэмцээнтэй болж байгаагаа зарласан. “Кисэносато Цом” тэмцээн ахлах ангийнхны дунд явагдах бөгөөд анхны тэмцээн нь энэ сарын 23-нд "Кокүгикан" ордонд болох байсан ч тодорхой бус хугацаагаар хойшлогджээ.

Кисэното буюу Араисо ояката энэ талаар “Бэлтгэл ажил амжсангүй. Амархан бүтэх юм бодсон, хэцүү юм байна. Гол нь сурагч хүүхэд гэмтвэл олгох мөнгө, даатгалын асуудал гарч ирсэн. Би хүүхэд гэмтэх талаар огт бодоогүй байсан. Ирэх жил тэмцээнээ зохион байгуулна” гэж тайлбарласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top