ДАРХАН-УУЛ: “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээн боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 07

Сургуулийн насны хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилготой “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээн Дархан хотод боллоо.

Энэхүү тэмцээнд Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 3-5 дугаар ангийн 120 гаруй сурагчид оролцож, ‘’Гэрийн даалгавар, мэндчилгээ, хамтдаа, буухиа тэмцээн, урлагийн тоглолт’’ гэсэн таван төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулжээ. Энэ жилийн тэмцээнийг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн тасаг, Улаан загалмайн хороо хамтран зохион байгуулсан байна. Сурагчид тус тэмцээнд оролцсоноор замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадал туршлагатай болж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, анхны тусламжийн мэдлэг эзэмшиж байгаагаараа ач холбогдолтой юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top