Э.Бэхбаяр АЛТАН МЕДАЛИЙН төлөө барилдана

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 08

ОХУ-ын Хойд Осетийн Владикавказад чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Аланы” олон улсын тэмцээн болж байна. Өнөөдөр /2019.12.08/ тус тэмцээний аваргууд тодрох болно.

ОХУ-ын Спорт бөхийн холбооноос эхний өдрийн таван гол үйл явдлыг тодруулахад манай Э.Бэхбаяр багтжээ.



“Аланы 2019” тэмцээний эхний өдрийн 5 гол үйл явдал

  • Энэ жилийн Оросын аварга Р.Гамзатов Монголын Э.Бэхбаярт ялагдаад хагас шигшээд шалгарч чадсангүй. Казахстаны Нурислам Санаев Узбекистаны Рахмоновт ялагдсан нь бас нэгэн сенсаац байлаа.
     
  • “Нур-Султан-2019” ДАШТ-ий аваргуудаас ганц Гүржийн Бека Ломтадзе (61 кг) энэ тэмцээнд зодоглосон. Гэвч тэр алтан медаль хүртэж чадахгүй болсон. Магомед Магомедовт унасан тэрбээр дагах барилдаанд орно.
     
  • 2016 оны Европын аварга, 2013 оны ДАШТ-ий медальт Анзор Болтукаев гэмтлийн улмаас удаан хугацаанд барилдаагүй билээ. “Аланы”-д тэр эргэн ирэлтээ хийсэн ч амжилтгүй, дахиад гэмтсэн.
     
  • 74 кг-ын жинд 2014 оны дэлхийн аварга Хетик Цаболов 0:7 ялагдаж байгаад Монголын бөхийг цэвэр яллаа. Мөн Тимур Бажоевийг хүнд барилдаанд 6:5 ялснаар энэ тэмцээний хамгийн уран барилдаанч бөхөөр тодроод байна.
     
  • Риогийн олимпын хоёр медальтан урьдчилсан барилдаанд учраа таарлаа. Олимпын аварга АНУ-ын Кайл Снайдер Узбекистаны Магомед Ибрагимовыг ялснаар энэ тулаан дууссан. Снайдер Владислав Байцаев нхоёрын барилдаан олны анхаарлыг татаж байна.


Манай улсаас зургаан бөх барилдсанаас 57 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр хагас шигшээд Оросын Александр Сабановыг 2:1-ээр ялснаар алтан медалийн төлөө Абубакар Муталиев, Ахмед Идрисов нарын ялсантай барилдах боллоо.



74 кг-д "Хангарьд" спорт клубийн тамирчин ОУХМ Занданбудын Сумъяабазар хагас шигшээд АНУ-ын Жеймс Гринд 0:3-аар ялагдаж, хүрэл медалийн төлөө Муса Базиев, Хетик Цаболов хоёрын ялагдсантай барилдах болно. Түүнчлэн 74 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ дагаж барилдахаар боллоо гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Хагас шигшээ барилдаан
 

61 кг: Абасгаджи Магомедов - Зелимхан Абакаров; Рамазан Ферзалиев - Магомед Магомедов.

65 кг: Курбан Шираев - Сайын Казырык; Сослан Рамонов - Даша Шарастепанов.

70 кг: Евгений Жербаев - Рамазан Рамазанов; Исраил Касумов - Чермен Валиев.

79 кг: Кахабер Хубежты - Ахмед Усманов; Ацамаз Санакоев - Халил Аминов.

86 кг: Магомедшариф Биякаев - Георгий Рубаев (Молдав); Хаби Хашпаков - Сослан Кцоев.

92 кг: Майк Макиявелло (АНУ) - Магомед Курбанов; Мохаммад Жавад Эбрахими (Иран) - Батырбек Цакулов.

97 кг: Владислав Байцаев - Элизбар Одикадзе (Гүрж); Магомедхан Магомедов - Кайл Снайдер (АНУ).

125 кг: Батраз Газзаев - Амирхоссейн Заре (Иран); Шамиль Шарипов - Балдан Цыжипов.


Медалийн төлөөх барилдаан 18.00 цагаас эхэлнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top