“Аланы” тэмцээний шигшээ барилдааны бичлэгүүд

2019 оны 12 сарын 09

Чөлөөт бөхийн “Аланы” олон улсын тэмцээн 12 дугаар сарын 7-8-нд ОХУ-ын Владикавказ хотод боллоо.

III удаагийн тэмцээнд 25 орны 235 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдсөнөөс есөн жинд нутгийн эзэд илүүрхэж, гадаадын бөхчүүдээс олимпын аварга Кайл Снайдер л түрүүлж чадав. Манай улсаас зургаан тамирчин оролцож, ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Жакарта-2018” Азийн наадам болон 2016 оны Азийн аварга, “Хангарьд” спорт клуб, “Алтай” констракшны тамирчин, Гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр 57 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ.
 

57 кг

Финал: Ахмед Идрисов (Дагестан) – Э.Бэхбаяр (Монгол) – 5:2
 


Хүрэл медалийн төлөөх барилдаан

Азамат Тускаев (Алани) – Абубакар Муталиев (Дагестан) – цэвэр

Александр Сабанов (Алани) – Рамиз Гамзатов (Дагестан) – цэвэр

Финалд хашир туршлагатай Э.Бэхбаяр давуу гэж шинжээчид үзэж байсан ч насанд хүрэгчдийн тэмцээнд саяхнаас орж байгаа залуу хүү Ахмед сайн барилдлаа.

61 кг

Финал: Рамазан Ферзалиев (Дагестан) – Абасгаджи Магомедов (Дагестан) – 10:7

Хүрэл медаль

Зелимхан Абакаров (Чечень) – Аббос Рахмонов (Узбекистан) – 6:1

Шамиль Омаров (Дагестан) – Магомед Магомедов (Дагестан) 10:0

Барилдаааны эхэнд зургаан оноо авсан Рамазан онооны илүүгээ хадгалан аварга болж чадлаа.
 

65 кг

Финал: Сослан Рамонов (Алани) – Курбан Шираев (Дагестан) – 3:0

Хүрэл медалийн барилдаан

Сайын Казырык (Тува) – Булат Батоев (Буриад) –  3:0

Сирожиддин Хасанов (Узбекистан) – Даша Шарастепанов (Буриад) – 4:4

Олимпын аварга Сослан залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальтны эсрэг. Ард нь гарч хоёр оноо, идэвхээр бас нэг оноо авсан хашир аварга оноогоо хадгалан, яллаа.

70 кг

Финал: Чермен Валиев (Алани) – Рамазан Рамазанов (Дагестан) – 4:2

Хүрэл медалийн барилдаан

Евгений Жербаев (Буриад) – Анзор Ионов (Карачаев-Черкес) – 10:0

Руслан Богатырев (Кабардин-Балкар) – Исраил Касумов (Красноярск) – барилдаагүй

Энэ жилийн улсын аваргын медальт Исраил Касумов, Евгений Жербаев нар хагас шигшээд ялагджээ.

74 кг

Финал: Хетик Цаболов (Алани) – Жеймс Грин (АНУ) – 7:4

Хүрэл медаль

Гажимурад Алихмаев (Дагестан) – З.Сумьябазар (Монгол) – 3:2

Тимур Бижоев (Кабардин-Балкар) – Муса Базиев (Чечень) – 10:0

ДАШТ-ий 70 кг-ын жингийн медальт Жеймс Грин дээд жиндээ сайн барилдлаа. Хетик Цаболов туршлагаар давлаа.

79 кг

Финал: Халил Аминов (Дагестан) – Кахабер Хубежты (Алани) – 8:6

Хүрэл медаль

Ахмед Усманов (Дагестан) – Ахмед Вараев (Москва) – 8:1

Радик Валиев (Алани) – Ацамаз Санакоев (Алания) – гэмтэл

Халил Аминов энэ жилийн УАШТ-ий медалтнуудыг дараалан ялсаар түрүүллээ.

86 кг

Финал: Сослан Кцоев (Алани) – Георгий Рубаев (Молдав) – 11:1

Хүрэл медаль

Магомедшариф Биякаев (Дагестан) – Ада Багомедов (Дагестан) –  4:3

Владислав Валиев (Алани) – Хаби Хашпаков (Кабардин-Балкар) – 3:0

Финалын барилдааны эхэнд Сосланы авсан дөрвөн оноо медалийн хувь заяаг шийджээ.

92 кг

Финал: Магомед Курбанов (Дагестан) – Мохаммад Эбрахими (Иран) – 4:2

Хүрэл медаль

Анзор Уришев (Кабардин-Балкар) – Майк Макиавелло (АНУ) – 9:6

Батырбек Цакулов (Алани) – Асланбек Сотиев (Алани) – 8:0

Эхний үед хөлд орж, хоёр оноо авсан иран бөх битүү хамгаалалтад шилжсэн. Гэвч цаг дуусахаас хэдхэн секундын өмнө Курбанов оноо авч, яллаа.
 

97 кг

Финал: Кайл Снайдер (АНУ) – Владислав Байцаев (Алани) – 5:2

Хүрэл медаль

Элизбар Одиказе (Гүрж) – Шамиль Мусаев (Дагестан) – 9:0

Александр Гуштын (Беларусь) – Магомедхан Магомедов (Дагестан) – 5:3

“Аланы” тэмцээний хошой аварга Владислав Байцаев АНУ-ын Кайл Снайдерын эсрэг юу ч хийж чадсангүй.

125 кг

Финал: Батраз Газзаев (Алани) – Балдан Цыжипов (Буриад) – 10:0

Хүрэл медаль

Амир Хосейн Заре (Иран) – Ник Гваздовски (АНУ) – 10:0

Магомедгаджи Нурасулов (Дагестан) – Шамиль Шарипов (Дагестан) – 2:0

Энэ намраас хүнд жинд барилдах болсон Батраз Газзаев шинэ жиндээ гурван тэмцээн дараалан түрүүлээд байна. Финалд тэр буриад бөх Балданыг давсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top