Ираны жүдоч Мохаммад Рашнонежад ирэх оны нэгдүгээр сарын 23-25-нд Израилд явагдах “Тель-Авив Гран При” тэмцээнд оролцоно гэдгээ мэдэгдлээ. Ираны жүдочид Израилын нутаг дэвсгэрт явагдаж байгаа тэмцээнд оролцохоос татгалздаг уламжлалтай ч Мохаммад “Спорт улс төрөөс ангид гэдгийг дэлхий нийтэд харуулахын тулд Израилд барилдах болсон” гэдгээ сэтгүүлчдэд хэлсэн байна.
Гэхдээ Мохаммед Рашнонежад 2017 онд Нидерландад улс төрийн орогнол авсан жүдоч. Одоо Олон улсын жүдо бөхийн холбооны далбаан дор дүрвэгчдийн багийн 60 кг-д зодоглож байгаа.
Ираны жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг цуцалсан байгаа тул өөр олон жүдоч гадаадад гарах байх гэж шинжээчид үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )