Хөлбөмбөг: Монголын шигшээ дараагийн шатанд шалгарах уу!

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 09

Хөлбөмбөгийн тэмцээний таавар, бооцоо зохион байгуулдаг football-rankings.info цахим хуудас “Катар 2022” хөлбөмбөгийн дэлхийн аваргын Азийн бүсийн урьдчилсан шатны дараагийн шатанд ямар улсууд шалгарах талаар таамаг дэвшүүлжээ.



Азийн бүсийн урьдчилсан шатны тэмцээн нийт найман хэсэгт явагдаж байгаагийн F хэсэгт манай шигшээ баг Япон, Киргиз, Тажикистан, Мьянмар улсуудын хамт өрсөлдөж байгаа билээ. Таван тойргийн дараа тус хэсгийг Японы баг 12 оноотой тэргүүлж, долоон оноотой Киргиз, Тажикистан удаалан, зургаан оноотой Мьянмар, гурван оноотой Монголын баг дараалж байгаа. Дараагийн шатанд хэсгийн аварга найман баг, хоёрдугаар байр эзэлсэн багуудаас хамгийн илүү оноотой дөрөв, нийт 12 баг шалгарах юм.

Бооцооны football-rankings.info цахим хуудас Японы шигшээгийн дараагийн шатанд шалгарах магадлалыг 99 хувь гэж үзэн, Киргизийг 9,03, Тажикистаны багийн магадлалыг 4,81, Мьянмарыг 0,16 хувь гэж үзсэн байна. Харин Монголын шигшээ багийн дараагийн шатанд шалгарах магадлалыг 0 хувь гэж дүгнэжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.218) 2019 оны 12 сарын 10

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
KKK(150.129.142.173) 2019 оны 12 сарын 09

KKK

0  |  0
Zochin(66.181.161.62) 2019 оны 12 сарын 10

Zuv,,manaihan arai l boloogui bnalee,,hurd eruusuu bhgui hurd hurd hurd shuu dee

1  |  0
zzzz(122.201.22.36) 2019 оны 12 сарын 09

MEDEEJ SHUU DEE

0  |  0
Top