Төрийн банкны захирал асан Д.Баярсайханд хоёр жилийн ял оноолоо

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 09

Төрийн банкны захирал асан Д.Баярсайхан нарт холбогдох хэргийг өнөөдөр /2019.12.09/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн байна.

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сун Гуан Чинд 2 жилийн хугацаагаар хорих ял, Төрийн банкны захирлаар ажиллаж байсан Д.Баярсайханд 2 жилийн хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулжээ. 

Мөн Төрийн банкинд өндөр албан тушаал хашиж байсан Б.Цэндсүрэнд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 5 жилийн хугацаагаар хасах, Г.Тогтохбаатарт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасах, Л.Чинбатыг 10,000,000 төгрөгөөр торгож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, Д.Ганбаатарыг 10,000,000 төгрөгөөр торгож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасах, М.Болортуяаг 120,000,000 төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ. Харин шүүгдэгч Ц.Энхтунгалагт 1 жил 6 сарын хорих ял оноож, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан байна.

Д.Баярсайхан нар нь Төрийн банкны захирлаар ажиллаж байхдаа БНХАУ-ын “Шинжан Шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх хэрэгт буруутгагдсан юм. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(64.119.18.141) 2019 оны 12 сарын 10

Lundee gishuun ch mundag yumaa.duugee hurtel har ger luu yavuulaad l

0  |  0
jl(66.181.169.70) 2019 оны 12 сарын 10

zob bnaaaaaaa

0  |  0
Xolimog xuurga(66.181.161.35) 2019 оны 12 сарын 10

Xariutslagatai alban tushaald tsever mongol xyn tavij baimaar yum daa. Xarvaas xolimoguudiin syljeenii idex protsess. Bid xaashaa yavaad baina!?

1  |  0
зочин(202.9.46.89) 2019 оны 12 сарын 09

Миеэ Энхболдын сонгуульд тараагдсан мөнгө ш дээ !! . Хөнгөн ял өгсөн байна шүү!!! …\n\n

1  |  0
zochin(202.9.46.89) 2019 оны 12 сарын 09

юу гэж буцааж төлөх юм завшсан байхад миеэ чойжоо нар

1  |  0
zochin(122.201.22.36) 2019 оны 12 сарын 09

20 terbumaa tulsun uu?

2  |  0
Зочин(64.119.26.205) 2019 оны 12 сарын 10

М.Энхболдын сонгуульд зарцуулсан мөнгө шүү дээ. Тэр зээл өгөх тушаал өгсөн Чойжилсүрэн, Миеэ энэ тэр хаачив даа.ийм шударга ёс гэж хаана байх вэ.\n

2  |  0
Top