Олон улсын сэргээшийн эсрэг агентлагаас ОХУ-ыг дөрвөн жил олон улсын тэмцээнээс хассан шийдвэр гаргасан нь тус улсын спорт сонирхогчид, тамирчдыг шоконд оруулаад байна. Нэг хэсэг нь шийтгэлийг аргагүй зүйл гэж үзэж байгаа бол зарим нь арай хэтэрхий хүнд шийтгэл гэж үзэж байгаа юм. Бүтэн дөрвөн жил, хоёр олимпод улсынхаа нэрээр оролцохгүй гэдэг маш олон тамирчныг иргэншлээ солиход хүргэж болох билээ.
Энэ аюулаас аврах ганц хүн нь Ерөнхийлөгч В.Путин гэж ОХУ-ын Төрийн Дум үзжээ.
Төрийн Думын депутат Игорь Лебедев энэ талаар “Манай эх орны спортын хөгжилд хүнд хохирол учирлаа. ОХУ-ын Засгийн газар энэ шийтгэлтэй тэмцэх ёстой. Ялангуяа Ерөнхийлөгч В.Путин даруй хариу арга хэмжээ авах хэрэгтэй байна. В.Путин л Оросын спортыг аварч чадна. Тэр хатуу ширүүн хандах хэрэгтэй” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Orostoi daitval yalagdaxiin tsondon gedeg bx