Ямашита: Сүмо бөхийг дэлхийд түгээхэд дүрмийн өөрчлөлт шаардлагатай  

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 10

Японы сүмо бөхийн холбооноос “Сүмо бөхийн уламжлал, хөгжил” сэдэвт уламжлалт уулзалт ярилцлагаа энэ сарын 9-нд Токио хотод хийлээ. Уулзалтад Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясүхиро Ямашита зэрэг дорнын бие хамгаалах урлагийн холбоодын төлөөлөгчдийг урьж, сүмо бөхийг хэрхэн дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх талаар санал солилцсон байна.

Сүмо бөхийг олимпын төрөл болгох нь гол зорилго уу, уламжлал, ёс заншлаа хадгалсан үндэсний спорт хэвээр үлдээх хэрэгтэй юу зэрэг олон асуудал олны анхаарлын төвд байлаа.
 


Ясүхиро Ямашита “Жүдо бөх олимпын төрөл болсноор Японы ёс заншил, сэтгэл зүрх дэлхийн дахинд түгэн дэлгэрсэн гэж би боддог. Өрсөлдөгчөө хүндлэх ёс жүдо бөхөөс тархсан. Харин дэлхийд хөгжүүлэхийн тулд гадаад хүмүүст ойлгомжтой болгон, дүрмээ өөрчлөх шаардлага гарна. Адилхан Японы тулааны урлагийн хувьд сүмо бөхийг дэлхий дахинд түгээхэд чадах чинээгээрээ тусална” гэж хэлсэн бол кэндогийн ертөнцөөс уригдсан ахмад тамирчин Накаи “Бидний хувьд Японд үүссэн кэндогийн дүрмээ дэлхий нийтэд тааруулан өөрчлөхгүй. Хамгийн гол нь гадаадын хүмүүст заах сайн багш байхад болно” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top