Болгарт чөлөөт бөх, сонгомол барилдааны оны шилдэг тамирчдаа шагнадаг “Хүрэл борцовк” хэмээх шинэ шагналтай болжээ.
Шинэ шагнал нь зургаан кг жинтэй, "Adidas” брэндийн загварыг дуурайлгасан, "Stara Zagora” компанийн бүтээл юм.
“Хүрэл борцовк”-ийн анхны эзнээр эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 62 кг-ын тамирчин Тайбей Юсейн шалгарлаа. Юсейн энэ улиралд Европын аварга болж, Нур-Султаны ДАШТ-ээс мөнгөн медаль, олимпын эрхийн хамт авсан тамирчин юм. Тэрбээр өнгөрсөн жил мөн Болгарын оны шилдэг бөх болж байсан билээ.
Хоёрдугаар байрт сонгомол бөхийн тив, дэлхийн хүрэл медальт Аик Мнацаканян (72 кг) орж, Европын гурав дахь түрүүгээ хүртсэн Биляна Дудова (59 кг) гуравт жагссан байна.
Оны шилдэг дасгалжуулагчаар эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Петр Касабов шалгарчээ.
Сэтгэгдэл ( 0 )