ДАРХАН-УУЛ: "Хууль зүйн туслалцаа авах эрх-2019” өдөрлөг боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 10

Олон улсын хүний эрхийн өдөр өнөөдөр /2019.12.10/ тохиож байна. Тус өдрийг дэлхий нийтэд “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” уриан дор тэмдэглэж байгаа бол Дархан-Уул аймагт “Хууль зүйн туслалцаа авах эрх-2019” өдөрлөг болгон зохион байгуулж байна. Энэ хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хүн бүрт хүртээмжтэй, түргэн шуурхай хууль зүйн туслалцаа үзүүлэх, олон нийтэд хуулийн талаарх ойлголт өгөх ажлыг Нийтийн үйлчилгээний нэгдсэн төвд зохион байгуулж байгаа юм.

Өдөрлөгт Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх үзүйн хэлтэс, аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл, Хүний эрхийн үндэсний комиссын Дархан-Уул аймаг дахь ажлын хэсэг, Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүх, аймгийн Прокурорын газар оролцож иргэдэд хууль эрх зүйн туслалцаа, зөвлөгөө мэдээлэл өгчээ. 

Манай улс 1989 оноос эхлэн олон улсын энэ өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах, Хүний эрх хамгаалагчийн эрхзүйн байдал хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байна. Манай улсад хүний эрхийг хамгаалах чиглэлээр 2 мянга гаруй иргэн, ТББ, байгууллага ажиллаж байгаа тоо байдаг ажээ.

Darkhan.gov.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top