ШУУД: 2019 оны Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг дамжуулж байна

Админ | Zindaa.mn
2019 оны 12 сарын 10

Норвегийн Осло хотноо 2019 оны Нобелийн Энх тайвны шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж байна.

Норвегийн Нобелийн хорооноос 2019 оны Нобелийн Энх тайвны шагналын эзнээр Этиопийн Ерөнхий сайд Абий Ахмед Али тодруулсан. Түүнийг энх тайван, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хүчин чармайлт, тэр дундаа хөрш Эритрея улстай хилийн маргаан, мөргөлдөөний шийдвэрлэх талаар тууштай, шийдэмгий санаачилга гаргасных нь  төлөө энэхүү нэр хүндтэй шагналаар шагнаж байна.

Энэхүү шагналыг 9 сая швед крон буюу 900 мянга орчим ам.доллар дагалддаг. 

Шагнал гардуулах ёслолын ажиллагааг ZindaaMN сайт бүрэн эрхтэйгээр дамжуулж буйг хүлээн авч үзнэ үү.

 

Гэрэл зургийн эх сурвалж: www.thoughtco.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top