Олимпын өмнөх 2019 оны сүүлийн тэмцээн болох “Мастерс” энэ сарын 12-14-нд Хятадын Чиндаогийн "Conson Gymnasium" цогцолборт болно.
Энэ жилийн “Мастерс”-т урьд өмнөхөөс илүү олон тамирчин зодоглоно. Учир нь өмнө нь жин тус бүрийн шилдэг чансаатай 16 бөх оролцдог байсан бол энэ удаад 36 болон нэмэгдсэн. Чансаа өндөр бөхчүүдээс хэн нэг нь барилдахгүй бол оронд нь өөр тамирчин оролцохгүй. Зохион байгуулагч орон жин тус бүрд хоёр бөх сойх эрхтэй.
“Мастерс” тэмцээн анх 2010 онд БНСУ-ын Сувонд болж, дараа нь Азербайжан (Баку-2011), Казахстан (Алматы-2012), ОХУ (Тюмень-2013, Санкт-Петербург-2017), Марокко (Рабат-2015), Мексик (Гвадалахара-2016), Хятад (Гуанжоу-2018) орнуудад зочлоод байна.
67 орны нийт 450 бөх оролцоно. Барилдаан гурван татами дээр явагдана. “Мастерс”-т түрүүлсэн бөх чансааны 1800 оноо авах нь ДАШТ-ий аваргаас 200 оноо л дутуу байгаа юм. Мөнгөн медаль 1260, хүрэл медаль 900 оноотой.
Шагналын сан 296 000 ам.доллар
1-р байр: 9000 доллар (тамирчин: 7200, USD, дасгалжуулагч 1800, USD)
2-р байр: 6000 доллар (4800, - USD, 1200, - USD)
3-р байр (2 жүдоч): 3000 доллар (2400, USD, 600, USD)
“WORLD MASTERS Qingdao-2019” тэмцээний хуваарь
12-р сарын 11
14.00 Сугалаа
20.00 – 20.30 Жин: Эрэгтэй - 60, 66кг; эмэгтэй - 48, 52, 57 кг.
12-р сарын 12
17.00 Финалын барилдаан: Эрэгтэй - 60, 66кг; эмэгтэй - 48, 52, 57 кг.
20.00 – 20.30 Жин: Эрэгтэй - 73, 81кг; эмэгтэй - 63, 70 кг.
12-р сарын 13
17.00 Финалын барилдаан: Эрэгтэй - 73, 81кг; эмэгтэй - 63, 70 кг.
20.00 – 20.30 Жин: Эрэгтэй - 90, 100, +100кг; эмэгтэй - 78, + 78кг.
12-р сарын 14
17.00 Финалын барилдаан: Эрэгтэй - 90, 100, + 100кг; эмэгтэй - 78, + 78кг.
Хэсгийн барилдааны эхлэх цагийг мэдээлээгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )