Аваргуудын лигийн сугалаа 16-нд болно

2019 оны 12 сарын 12

Өчигдөр шөнө болсон Европын Аваргуудын лигийн хэсгийн сүүлийн тоглолтуудын дараа хасагдах шатны бүх оролцогчдын нэр тодорлоо.

Английн Премьер лиг, Испанийн Ла Лигээс тус бүр 4, Италийн Сери А, Бундеслигээс тус бүр 3, Францын лигээс 2 баг хасагдах шатанд шалгарлаа. Түүхэнд анх удаа Аваргуудын лигийн хасагдах шатанд шилдэг таван лигээс л багууд шалгарсан байна.
 


Шилдэг 16 багийн эхний сагсанд хэсгийн аварга “Барселона”, “Бавари”, “Ювентус”, “РБ Лейпциг”, “Ливерпуль”, “Манчестер Сити”, “ПСЖ”, “Валенси” багууд багтсан.

Хоёрдугаар сагсанд “Борусси” Дортмунд, “Челси”, “Лион”, “Наполи”, “Реал”, “Атлетико”, “Тоттенхэм”, “Аталанта” багууд орсон байна.

Аваргуудын лигийн плей-оффын сугалаа энэ сарын 16-нд болно. Хасагдах шатанд нэг улсын баг болон хэсгийн шатанд нэг хэсэгт байсан багууд хоорондоло таархгүй дүрэмтэй. Эхний сагсны багууд хариу тоглолтыг өөрийн талбайд хийх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top