Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос бөхийн төрлүүдийн Дэлхийн Цом тэмцээнийг шинэчлэн зохион байгуулахаар болжээ.
Сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн Цомын тэмцээнийг олимпын бус жилд, 11 эсвэл 12 дугаар сарын эхээр зохион байгуулна. Тэмцээн хоёр өдөр (Баасан, Бямба) үргэлжилнэ.
Дэлхийн Цомд ДАШТ-ий нийт дүнгээр тэргүүлсэн таван баг оролцоно. Энэ таван баг дээр “Дэлхийн шигшээ” буюу эхний 5-д багтаагүй улсын бөхчүүдийн шигшээ баг нэмэгдэнэ.
Энэ шинэчлэлийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх зөвлөл дэмжин баталсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Тэгэхээр бүх багууд тойргоор барилдана гэсэн үг үү.Тэр нь ч дээр дээ.5 барилдаан 2 өдөрт хийлгүй яах вэ.