“Мастерс” тэмцээн дэх МОНГОЛ ЖҮДОЧДЫН барилдааны бичлэг

2019 оны 12 сарын 13

Олимпын өмнөх 2019 оны сүүлийн тэмцээн болох “Мастерс” энэ сарын 12-14-нд Хятадын Чиндаогийн "Conson Gymnasium" цогцолборт болж байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болж, Монгол Улс гурван медаль хүртлээ. Өнөөдөр эрэгтэй 73, 81кг, эмэгтэй  63, 70 кг-ын жингийн барилдаан явагдана.

Эмэгтэй 48 кг

М.Уранцэцэг Мексикийн Эдна Карриллог торгуулиар цэвэр ялсан.
 


Азербайжаны Алиева Лейлаг цэвэр давсан.
 


Хэсгийн аваргын төлөө Оросын Ирина Долгова Иринаг яллаа.
 


Хагас шигшээд Косовогийн Дистриа Красникид ялагдлаа. Уг нь давсан бол энэ жингийн финал монгол болох байлаа.
 


Хүрэл медалийн төлөө барилдаанд Францын Мелание Клементэд ялагдлаа.
 


Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Г.Наранцэцэг эхний тойрогт Унгарын Эва Черновицкиг яллаа.
 


Дараа нь Португалын Коста Катаринаг давсан.
 


Францын Мелание Клементэг давж, хэсгээ тэргүүллээ.
 


Г.Наранцэцэг хагас шигшээд Словений Стангар Марусаг 10 секундэд цэвэр ялж, алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
 


Алтан медалийн төлөө барилдаанд Косовогийн Дистриа Красникид ялагдсанаар мөнгөн медаль зүүлээ.
 


Эмэгтэй -52 кг:

Б.Хорлоодой эхний тойрогт Гвиней-Биссаугийн Лима Такианаг ялсан.
 


Хоёрдугаар тойрогт Италийн Одетте Жуффридад ялагдлаа.
 


Залуучуудын олимпын аварга Л.Сосорбарам Өмнөд Солонгосын Пак Да Солд ялагджээ.
 

 


Эмэгтэй 57 кг

Д.Сумъяа эхний тойрогт Францын Сисайквэ Сара Леонид ялагдав.
 


Эрэгтэй 60 кг

Л.Өнөболд эхний тойрогт Бразилын Такабатакэ Эрикийг ялсан.
 


Хоёрдугаар тойрогт Францын Мхиедзэ Лукаг ялсан.
 


Хэсгийн аваргын төлөө Японы Накаяма Рюжүтэй таарч, цэвэр ялагдсан.
 


Дагах барилдаанд Л.Өнөболд ОХУ-ын Роберт Мшвидобадзед ялагдлаа.
 


Д.Амартүвшин эхний тойрогт Украины Артем Лесюкт ялагдлаа.
 


Г.Болдбаатар эхний тойрогт Германы Плафки Морицад ялагдсан.
 


 Эрэгтэй 66 кг:

Ё.Басхүү эхний тойрогтоо гоц мөргөн, дараагийн тойрогт Францын Килиан ле Блукийг давсан.
 


Хоёрдугаар тойрогт Хятадын Шуэ Зияаныг ялсан.
 


Хэсгийн аваргын төлөө Италийн Ломбардо Мануелд ялагдсан.
 


Дагах барилдаанд Украины алдарт Георгий Зантараяг цэвэр ялсан.
 


Хүрэл медалийн төлөө Израилын Баруч Шмайловыг яллаа.
 


Г.Хэрлэн эхний тойрогт хийлэн, дараагийн тойрогт Германы Сейдл Себастьяныг давлаа.
 


Азербайжаны Нижат Шихализадег ялсан.
 


Хэсгийн аваргын төлөө барилдаанд Гүржийн Важа Маргвелашвилиг давлаа.
 


Хагас шигшээд Израилын Баруч Шмайловыг давсан.
 


Алтан медалийн төлөө Италийн Ломбардо Мануельтай барилдан, ялагдлаа.
 



ЭХНИЙ ӨДРИЙН МЕДАЛЬТНУУД

60 кг

1. НАГАЯМА Рюжү (Япон)

2. ГАРРИГОС Франциско (Испани)

3. ЛЮТФИЛЛАЕВ Шарафуддин (Узбекистан)

3. ШВИДОБАДЗЕ Роберт (ОХУ)
 

-66кг

1. ЛОМБАРДО Мануэль (Итали)

2. Г.ХЭРЛЭН (Монгол)

3. МАРГВЕЛАШВИЛИ Важа (Гүрж)

3. Ё.БАСХҮҮ (Монгол)


Эмэгтэй

48 кг

1. КРАСНИКИ Дистриа (Косово)

2. Г.НАРАНЦЭЦЭГ (Монгол)

3. КЛЕМЕНТ Мелани (Франц)

3. ДОЛГОВА Ирина (ОХУ)
 

-52 кг

1. ШИШИМЭ Аи (Япон)

2. БУШАРД Амандин (Франц)

3. ГНЕТО Астрид (Франц)

3. КЕЛДИЙОРОВА Диёра (Узбекистан)
 

 -57 кг

1. КИМ Жин А (БНАСАУ)

2. ТАМАОКИ Момо (Япон)

3. КЛИМКАЙТ Жессика (Канад)

3. МОНТЕЙРО Тельма (Португал)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top