Ирэх нэгдүгээр сарын өвлийн наймааны зах зээлээр болох нэг наймаа тодорхой болжээ. Английн “Ливерпуль” баг Австрийн “РБ Зальцбург” багийн япон довтлогч Такүми Минаминог авахаар хэлэлцээ хийж эхлээд байна.
Такүмигийн гэрээнд түүнийг худалдан авах баг 7,25 сая фунт стерлинг төлөх ёстой гэсэн заалт байгаа бөгөөд Такүмиг авахыг дасгалжуулагч Юрген Клопп өөрөө үүрэг болгоод байгаа ажээ.
Аваргуудын лигт “Зальцбург”-ийн эсрэг хийсэн хоёр тоглолт Клопп япон довтлогчийг авахад хангалттай байлаа. Такүмигийн олон талтай тоглолт, эрч хүч түүнд ихэд таалагдсан гэнэ.
Английн хөгжөөн дэмжигчид Такүмид “Хоёр дахь Фирмино” гэсэн нэр хайрлаад байгаа. Минамино довтолгооны аль ч хэсэгт тоглож чадна, прессинг хийхдээ сайн.
Такүми төвийн довтлогчоор замналаа эхлүүлсэн. Австрид очихоосоо өмнө хагас хамгаалагчийн байрлалд тоглож байсан бол “Зальцбург”-т ирээд бараг бүх байрлалд тоглож үзжээ. Төв, баруун, зүүн жигүүрийн довтолгоо, хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч гээд дасгалжуулагчийн тавьсан газар болгонд тоглосон. Энэ улирал ихэнхдээ баруун жигүүрт гарч байгаа. 22 тоглож, 9 гоол оруулан, 11 оновчтой дамжуулалт хийгээд байгаа тоглогч.
Яагаад энэ наймаа “Ливерпуль”-д ашигтайг авч үзье.
Сэтгэгдэл ( 0 )