Холимог тулааны UFC холбооны тэргүүн Дана Уайт саяхан Хабиб Нурмагомедов, Конор МакГрегор хоёрын даагаа нэхэх тулааныг зохион байгуулах талаар мэдэгдэл хийсэн. Дана “Хабиб дөрөвдүгээр сард Тони Фергюсоныг ялаад Конор нэгдүгээр сард Дональд Серронег ялах ёстой. Үүний дараа тэд хоорондоо тулалдах болно. Тулаан Рамаданы дараа болох болов уу” гэж ярьсан юм.
Харин дагестан тулаанч Хабиб Нурмагомедов түүнтэй санал нийлсэнгүй.
“Серроне сүүлийн 10 тулааныхаа наймд нь ялагдсан. Нөгөө Конор нь ч гэсэн бараг ялалтгүй. Хоёрдугаар лиг гэж хэлэхэд болно. Энэ хоёрын хэн нь ч ялсан надад ямар ч сонирхол алга. Конор, Хабиб хоёр ялбал хооронд нь тулалдуулна гэж Дана ярихыг сонсоод их гайхлаа. Надтай тулалдахын тулд эхлээд жингээ 70 кг болтол буулгах хэрэгтэй. Дараа нь арав дараалан ялах шаардлагатай. Би арав ялж байж, аваргын бүсийн төлөө тулалдах эрх авч байсан. Энэ бүхнийг биелүүлсэн цагт хариу тулааны талаар ярьж болох юм. Хэнтэй тулалдахаа би өөрөө шийднэ. Жин нэмсэн хоёрдугаар зэргийн тамирчинтай би тулалдахгүй” гэж Краснодарт болсон хэвлэлийн бага хурал дээр Хабиб хэлжээ.
Dana White for the first time publicly confirms ...
— Adam Catterall (@AdamCatterall) December 11, 2019
Conor vs Cowboy - Jan
Khabib vs TONY - April
Potential Conor vs Khabib rematch #UFC245 pic.twitter.com/HuWDThmcCl
Сэтгэгдэл ( 6 )
Er n bvsee aldsn bol hoerdh bolmj gj bdglzde
Zuv shuu, ner hamaagui, olon yalsan huntei tulaldah ni zuv, @ yalagdsan huntei bol ugui shuu
Habib zoos mongo ihtei boljee
Одоо тулалдуул хабиб алуулна гэдгээ мэдэж бга
Konor bol odoo sugalzgana bolson shu dee. Urt garaa hed ywuulaad l hylaachihna. Tegeed l ahaa baiya bolood l dewjee tsohiod buugaad ogchihno. Iim doojoogui amitantai hen tulaldah bilee dee.
Худлаа шалчигнаад байхын...чаддаг юм бол зүгээр тулалдчаачдээ тэгээд...Конор сайхан тулаан үзүүлж янз бүрийн л тулаан хийдэг шдээ...