“Энэ сарын 13-нд нас барсан Азүмазэки оякататай салах ёс гүйцэтгэх арга хэмжээ энэ сарын 18-нд, оршуулга 19-нд Азүмазэки дэвжээнд явагдана” гэж Сүмо бөхийн холбооноос мэдээллээ.
Азүмазэки ояката Үшиомарү нэрээр барилдаж байсан. Дээд зиндаанд 12 башё барилдаж, жюүрёод нэг удаа түрүүлж байсан юм. 2009 онд зодог тайлаад дэвжээ удирдсан ояката болж байв.
Азүмазэки ояката 2018 оны сүүлээс цусны хорт хавдрын улмаас бие нь муудаж, эмчлүүлж байжээ. Нэг сая хүнд 1-2 тохиолддог ховор өвчин гэнэ. Энэ сарын 7-нд эмнэлэгт хэвтсэн ч 12-ны өдөр бөхчүүдтэйгээ уулзмаар байна гээд дэвжээндээ харьсан байна. Шавь нартайгаа уулзаж, захиасаа хэлээд энэ сарын 13-ны 21.54 цагт 41 настай залуугаараа энэ ертөнцийг орхин одлоо.
Азүмазэки дэвжээг Фүривакэ ояката буюу комүсүби асан Такамисакари удирдах бололтой.
Сэтгэгдэл ( 1 )
Um mani badme hum