Конор МакГрегорын эргэн ирэх тулаан албан ёсоор зарлагдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 16

Холимог тулааны UFC холбооноос Ирландын тулаанч Конор МакГрегорын эргэн ирэх “UFC 246” тэмцээний албан ёсны зарлалаа гаргалаа.

Энэ тэмцээн нэгдүгээр сарын 18-нд Лас-Вегаст болох бөгөөд Конор “Ковбой” хочит Дональд Серронетой тулалдах юм.

Тэмцээний албан ёсны зарлалд "Тэр эргэн ирж байна. Ирландын од Конор Макрегор ирэх сарын 18-нд UFC-ийн түүхэн дэх хамгийн олон ялалттай тулаанч  Дональд "Ковбой" Серронетой үзэлцэнэ” гэж дурдсан байлаа.

МакГрегор хамгийн сүүлд 2018 оны аравдугаар сарын 6-нд хөнгөн жингийн аваргын бүсийн төлөөх тулаанд ОХУ-ын Хабиб Нурмагомедовт ялагдсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top