Хэдхэн минутын өмнө Европын хөлбөмбөгийн холбооны Ньон дахь төв байранд Аваргуудын лигийн хасагдах шатны сугалаа болж өнгөрлөө.
Энэ улирлын шилдэг 16 багт Английн Премьер лиг, Испанийн Ла Лигээс тус бүр 4, Италийн Сери А, Бундеслигээс тус бүр 3, Францын лигээс 2 баг хасагдах шатанд шалгараад байсан. Түүхэнд анх удаа Аваргуудын лигийн хасагдах шатанд шилдэг таван лигээс л багууд шалгарсан байлаа.
Шилдэг 16 багийн эхний сагсанд хэсгийн аварга “Барселона”, “Бавари”, “Ювентус”, “РБ Лейпциг”, “Ливерпуль”, “Манчестер Сити”, “ПСЖ”, “Валенси” багууд багтсан.
Хоёрдугаар сагсанд “Борусси” Дортмунд, “Челси”, “Лион”, “Наполи”, “Реал”, “Атлетико”, “Тоттенхэм”, “Аталанта” багууд орсон байна.
Хасагдах шатанд нэг улсын баг болон хэсгийн шатанд нэг хэсэгт байсан багууд хоорондоо таархгүй дүрэмтэй. Эхний сагсны багууд хариу тоглолтыг өөрийн талбайд хийх юм.
Аваргуудын лигийн сугалаа
“Борусси” Дортмунд – ПСЖ
“Реал” – “Манчестер Сити”
“Аталанта” – “Валенси”
“Атлетико” – “Ливерпуль”
“Челси” – “Бавари”
“Лион” – “Ювентус”
“Тоттенхэм” – “РБ Лейпциг”
“Наполи” – “Барселона”
Сэтгэгдэл ( 1 )
go chelsea\n