П.Орхоны барилдах эрхийг 2022 оны есдүгээр сар хүртэл хасжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 17

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2018 оны Азийн наадмын үеэр сэргээшний дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон манай бөх П.Орхоны барилдах эрхийг хасаж шийтгэсэн билээ. Тус холбооны шийтгэлийг П.Орхон давж заалдсаныг Спортын арбитрын шүүхээс хэлэлцээд баталсан байна.

Азийн олимпын зөвлөлөөс 2018 оны наймдугаар сарын 20-нд авсан сорьцыг Доха дахь Олон улсын сэргээшний эсрэг агентлагийн баталгаат лабораторид шинжлүүлсэн бөгөөд хориотой бодис станозолол илэрсэн юм.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос П.Орхоны барилдах эрхийг 2022 оны есдүгээр сарын 22 хүртэл түдгэлзүүлсэн байна.

Ингээд албан ёсоор Азийн наадмын эмэгтэй чөлөөт бөхийн 62 кг-ын медалийг дахин хуваариллаа.

Алт: Айсулуу Тыныбекова (Киргиз)

Мөнгө: Рисако Каваи (Япон)

Хүрэл: Nguyịn Thị Mỹ Hạnh (Вьетнам), Рим Чон Сим (Солонгос)

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unen(192.82.74.192) 2019 оны 12 сарын 17

UFC d uzee. ORXON BOL ALNA ZUGEER

0  |  0
Привет (66.181.182.24) 2019 оны 12 сарын 17

Б. БАТБАЯР Б.БАТТУЛГА Д. СУМЪЯАБАЗАР ГЭСЭН 3 ЛАЛАРЫН ХУЛГАЙЧДААС БОЛЖ МОНГОЛЫН ОЛИМПИЙН ГОЛ НАЙДВАР БАЙХГУЙ БОЛЛОО

0  |  0
zochin(64.119.19.31) 2019 оны 12 сарын 18

хэ хэ саяхан маамуулсан хүүгээ өсгөө

1  |  0
Top