ОХУ-ын холимог тулаанч Дмитрий Смоляков ОХУ-ын спортын ертөнцөд тогтсон системийг шүүмжиллээ.
Смоляков “Советский спорт” сонинд ярилцлага өгөхдөө “Бокс, бөх, холимог тулаан бол ядуучуудын спорт. Харин хөлбөмбөгчид, хоккейчдын цалин хэт их байна. Тэд энэ их мөнгөө хар тамхинд зориулдаг. Бүгд гар хөл, хүзүү, тархиндаа хүртэл шивээстэй. 30 жил шоронд суусан хоригдол шиг л харагдах юм. Шоронд ч ингэж их шивээс хийлгэхгүй байх. Тулаанч, бөхчүүд бид зодуулж, цохиулахдаа тэвчээд хариуг нь өгдөг бол тэд гар хүрэнгүүт өнхрөөд л унадаг. Тийм мөртөө хараал хэлж, шүлсээ хаяад л. Ганц удаа ДАШТ-ий шилдэг 16-д шалгараад том гавьяа байгуулсан юм шиг л загнах юм. Манай бөх, боксынхон олимп, ДАШТ-ээс маш их медаль авчирч байна. Тэгээд замналынхаа турш нэг байр, машин л авдаг. Амьдралдаа ганц удаа л авна. Харин энэ хөлбөмбөгчид үү? Төсвөөс санхүүждэг нэг хөлбөмбөгийн багийг хаагаад мөнгийг нь олимпын тамирчдад зарцуулах хэрэгтэй” гэжээ.
Смоляков хамгийн сүүлд аравдугаар сард “Fight Nights Global 94” тэмцээнд оролцож, Ираны Хасан Юсефид шүүгчдийн саналаар ялагдсан билээ.
Сэтгэгдэл ( 5 )
Хаха тэнэг бөх
Buh boksoor dandaa baguud hokkei tennist dandaa orosuud bdg
GEHDEE HULBUMBUG NI HAMAAGUI DEERELDE.
Яг л хэлжээ
Vnen shaaj dee. Shivees bol setgelzvin emgegiin ilerxiilel. Oxiduudaa shiveestei zaluugaas xolxon bgaarai