Премьер лигийн “Манчестер Сити” багийн туслах дасгалжуулагч Микель Артета “Арсенал”-ын дасгалжуулагч болох дөхсөөр байна.
Артета орын өдрүүдэд “Арсенал” багийн захирал Кронкетэй уулзаж, гэрээ байгуулна гэж Английн хэвлэл мэдээлж байна. “Манчестер Сити” баг, дасгалжуулагч Пеп Гвардиола ч Артетаг өөр багт очиход саад болохгүй гэдгээ мэдэгджээ. Гэхдээ мэдээж гэрээ хугацаанаас өмнө цуцалсны төлбөр авна.
“Арсенал” баг өнгөрсөн сарын сүүлээр дасгалжуулагч Унаи Эмериг халж, дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгчээр Фредрик Юнгбергийг томилсон. Юнгбергийн удирдлага дор “Арсенал” баг “Норвич”-той тэнцэж (2:2), “Брайтон”-д 1:2, “Ман сити”-д 0-3 ялагдаад байгаа.
Артета 2011 оноос 2016 онд “Арсенал”-д тоглож байсан. Зодог тайлаад “Манчестер Сити”-д туслах дасгалжуулагчаар ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )