Это’О: Африкчуудаа сэрцгээ. Месси биш Мане “Алтан бөмбөг” авах ёстой байсан

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 17

Камеруны шигшээ, “Барселона” багийн довтлогч асан Самуэль Это’О энэ жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр Месси биш Мане тодрох ёстой байсан гэж шүүмжиллээ. Гэвч африкчуудын хагарал саад болсон гэж тэр үзэж байна.

Это’О “Хэрэв Садио Мане “Алтан бөмбөг” авсан бол хэн ч гомдол гаргахгүй байлаа. Учир нь Мане бүтэн улирал үнэхээр сайн тоглосон. Өмнөд Америк тив тэр чигээрээ Мессид санал өгсөн тул Лионель түрүүллээ. Ван Дейк ч гэсэн хоёрдугаар байр эзэлсэн нь Европын орнууд түүнд саналаа өгсний ач. Харин африкчууд Манед санал өгөөгүй. Энэ бол том асуудал. Бид хоорондоо хагаралтай. Бид эв нэгдэлтэй байж, “Алтан бөмбөг” шагналыг дандаа Өмнөд Америк, Европын тоглогчид авч байгааг зогсоож чадна” гэж хэлсэн байна.

2019 оны “Алтан бөмбөг” шагналын эхний гурван байрыг Лионель Месси, Виржил ван Дейк, Криштиану Роналду нар эзэлж, Мане дөрөвдүгээр байрт шалгарсан билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Fuck ron(66.181.161.4) 2019 оны 12 сарын 19

Harin ch cr suga yamar azaar 5 boltsiin messigees iluu hench oiroon 10 jil bgaagai, bagiin amjilt harj l dund n heden suga awsan bh, messid duhuhch lalar bhgui shu.

0  |  0
Рон(202.9.46.156) 2019 оны 12 сарын 19

Зөв л хэлж. Месси гэж ац 4:0 ээрээ Лиюэрпүүлд хожигдож мултарсанаараа л авсийм байх даа чааваас

1  |  1
Top