Жүдо: 2019 онд монголчууд нийт 96 медаль хүртжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 19

Монголын жүдочид 2019 оныг 96 медаль хүртсэн амжилтаар үдэж байна. Олон улсын жүдо бөхийн холбооноос гаргасан энэхүү жагсаалтад насанд хүрэгчид төдийгүй залуучууд, идэрчүүдийн албан ёсны тэмцээнээс авсан медаль ч багтжээ.

2019 онд хамгийн олон медаль авсан орноор ОХУ (144 алт – 133 мөнгө – 233 хүрэл) шалгарч, Япон (109-55-81), Франц (100-71-75) улсууд удаалсан байна.

Монгол Улс 23 алт, 27 мөнгө, 46 хүрэл медальтайгаар 20 дугаар байрт жагсжээ.

Манай жүдочдоос хамгийн олон медаль авсан нь Л.Сосорбарам. Тэрбээр Залуучуудын ДАШТ, Прага хотод болсон Европын нээлттэй тэмцээний аварга болж, Ази номхон далайн орнуудын АШТ-ий мөнгө, Дюссельдорф Их Дуулгад мөнгө, Оберварт Европын нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль, нийт таван медаль хүртсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(64.119.21.204) 2019 оны 12 сарын 20

Ene ond mongoliin judochid mash muu barildsan bn bid buhiin turluur ehnii 5 bairnaas uhrah esgui beltgel surguulilt bieee daichlah,husel temuulel muu bn gesen ug bas ariin haalga heel hahuulich ih nuluulj bn

0  |  0
Top