Монголын сагсчид “Sina Elite League Final”-д оролцоно

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 19

Манай 3x3 сагсан бөмбөгийн “Улаанбаатар ММС Энержи” баг энэ сарын 20-22-ны өдрүүдэд БНХАУ-д зохион байгуулагдах “Sina Elite League Final” тэмцээнд уригджээ.

Манай багийн бүрэлдэхүүнд ОУХМ Д. Дэлгэрням, Э. Цэрэнбаатар, Г. Цэнгүүнбаяр, А.Ананд нар дасгалжуулагч С. Тулгын хамт оролцоно гэж Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.

“Sina Elite League” нь БНХАУ-ын 150 хотоор 30,000 баг, 120,000 тамирчныг хамарч, нэг тэрбум үзэлттэй лиг. Лигийн финалд дэлхийн шилдэг багуудыг урилгаар оролцуулдаг. Энэ жил тус тэмцээнд манай багаас гадна Австрали, хятад, Хонконг, Япон, Голланд, Филиппин, ОХУ, Серби, Словени, БНСУ, Тайвань, Вьетнам, АНУ-ын багууд багууд оролцоно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.39.69) 2019 оны 12 сарын 19

Дөлгөөн яасан бэ

0  |  0
Top